төлбөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өр зээллэг буюу хохирсон сүйдсэн юмны оронд өгөх зүйл
- 2.Төлбөл зохих зүйл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | төлбөр |
|---|---|
| Харьяалахын тийн | төлбөрийн |
| Заахын тийн | төлбөрийг |
| Өгөх орших тийн | төлбөрт |
| Гарахын тийн | төлбөрөөс |
| Үйлдэхийн тийн | төлбөрөөр |
| Хамтрахын тийн | төлбөртэй |
| Чиглэхийн тийн | төлбөр лүү |
| Олон тоо | төлбөрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
төлбөр тавих — өр төлөөс оногдуулах
төлбөрт орох — өрөнд орох
дайны төлбөр — дайн өдөөж хохирол учруулсны нөхөн төлөөс
төлбөрийн зээл — цаг зуурын санхүүгийн бэрхшээлтэй үед тооцооны баримтаар олгох зээл
төлбөрийн карт — бэлэн бус тооцооны хүрээнд хэрэглэх тусгай хэрэгсэл
төлбөрийн хэлцэл — худалдааны болон худалдааны бус зүйлд тооцоо хийх дүрэм журмыг заасан олон улсын гэрээ хэлэлцээр
төлбөрийн чадвар — худалдаа, зээл, мөнгөн гүйлгээтэй холбогдох төлбөрийн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадвар
сургалтын төлбөр төлөх — хичээл заалгасны үнэ өртгийг өгөх
Хоршоо үг
өр төлбөр — өгвөл зохих мөнгө
торгууль төлбөр — торгууль төлөөс
зардал төлбөр — зарж хэрэглэх болон төлбөл зохих мөнгө
Товчилсон үг
ОУТТБ — Олон Улсын Төлбөр Тооцооны Банк
ҮЦТТТХ — Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламж
ҮЦТТТХТ — Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.