үржих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Амьд бодосын ургаж, төрж өнөржих
- 2.Юмны өсөн нэмэгдэх, олшрох
- 3.математикМатетатикийн нэгэн үйлдэл хийх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | үржих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | үржинэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | үржлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | үржив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | үржжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | үржсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | үрждэг |
| Холбох нөхцөл (-ж) | үржиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | үржээд |
| Болзох нөхцөл (-вал) | үржвэл |
| Хүсэх (-маар) | үржмээр |
| Захирах (-аарай) | үржээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | үржихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үржих чадвар — юмны олон болох чадвар
үржлийн аж ахуй — цэвэр үүлдрийн малыг өсгөж, үржлийн өсвөр малыг тодорхой чиглэлтэй бойжуулан бусад аж ахуйд худалддаг байгууллага
үржлийн мал — үр төлийг нь авч цаашид өсгөн үржүүлэх зориулалттай арвин ашиг шимт мал
үржлийн ферм — тухайн үүлдэр омгийн малын үржлийн чанар, ашиг шимийг байнга сайжруулж, стандартын шаардлага хангасан өсвөр мал бойжуулж үндсэн сүргийг нөхөх юмуу худалдах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн үүрэгтэй аж ахуйн үйлдвэрлэлийн нэгж
үрээр үржих — үрээр тархан олшрох
мал үржлийн ажил — мал хээлтүүлэх, төллүүлэх ажил
Хэлц үг
Эдгэрэх модны үр нь сайн
Үржих малын төл нь сайн
Хоршоо үг
өсөх үржих — олон болох
үржих зузаарах — баяжиж зузаарах
үржих олшрох — олон болох, арвижих
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.