өвгөн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Насажсан, хөгширсөн эр хүн; өтөл насны эр хүн
- 2.Эцгийн дээд үеийн төрлийн эрчүүд
- 3.яриаҮерхэн нөхөрлөсөн хүмүүс бие биесээ дотночлон дуудах үг;
Англи утга
- нэр үгelderly man
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өвгөн |
|---|---|
| Харьяалахын тийн | өвгөний |
| Заахын тийн | өвгөнийг |
| Өгөх орших тийн | өвгөнд |
| Гарахын тийн | өвгөнөөс |
| Үйлдэхийн тийн | өвгөнөөр |
| Хамтрахын тийн | өвгөнтэй |
| Чиглэхийн тийн | өвгөн рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
буурал өвгөн — үс нь бууралтсан настай эр
өвгөн настай — нас өндөр болсон нь
өвгөн болох — эр хүний өтөлж хөгшрөх
нутгийн өвгөд — нутаг усны настай эрчүүд
өвгөдийн гэрээс — настай хүмүүсийн захиас
өвгөдийн үг — эртнээс уламжилсан сургаал үг
өвгөдийн онгон — өвөг дээдсийг оршуулсан газар
Хэлц үг
Залуу нас зэрэглээ шиг жирэлздэг
Өвгөн нас мэлхий шиг мөлхдөг
Залуу хүн байтлаа заднаас айх
Өвгөн болохдоо өвс ногооноос айх
Залуу хүн гэнэн
Өвгөн хүн хашир
Залуу хүн ирвэл ажилд тус
Өвгөн хүн ирвэл үгэнд нэмэр
Залуу хүн ургаж явах
Өвгөн хүн өмхөрч явах
Залуу хүний завдлага
Өвгөн хүний малтлага
Өвгөн бурханд гярхай заах
Өнөр хүнд эв заах
Өвгөн гэж эрдийж
Хөгшин гэж хөнтийх
Өвгөн ирвэл үгний нэмэр
Хүүхэд ирвэл хүчний нэмэр
Өвгөн насандаа сурсан эрдэм
Үйсэн дээр бичсэн бичиг мэт
Өвгөн хүн бураа их ч нэмэртэй
Өндөр уул нөөлөг их ч нөмөртэй
Өвгөн хүн түшигтэй
Өндөр уул нөмөртэй
Өвгөн хүн
Үгэндээ хурц
Өвгөн хүнд өргөмж хэрэгтэй
Залуу хүнд сургамж хэрэгтэй
Өвгөн хүний хэлсэн шувтарлага их
Өндөр уулын ташууд сүүдэр их
Өвгөн хүргэн хайртай боловч хар нь их
Өндөр хэрэм нөмөртэй боловч хуугиа нь их
Өвгөн хүргэн ээлтэй
Өндөр мод нөмөртэй
Өндөр толгой дээр гарвал нүдний хужир
Өвгөн хүнтэй харилцвал чихний хужир
Өндөр уул нөмөр болдог
Өвгөн хүн түшиг болдог
Өвгөн хүргэн сахалтай
Өндөр уулын нөмөр сайхан
- … болон өөр 9
Зүйр цэцэн үг
Өвгөн хүнд өргөмж хэрэгтэй
Залуу хүнд сургамж хэрэгтэй
Өвгөд ирвэл үг нэмнэ
Хүүхэд ирвэл хүч нэмнэ
Хоршоо үг
өтгөс өвгөд — өтөлж хөгширсөн хүмүүс
өвгөд хөгшид — өндөр настан, өвөг дээдэс
өвгөд хуучид — хөгшид
өвгөд эмгэд — хөгшид, настай хүмүүс
өвгөд дээдэс — дээд үеийн эрчүүд
эцэг өвгөд — насаар ахмад садангийн эрчүүд
өвгөн эмгэн — ахмад насны эр, эм хүн
Үгийн гарал
From Proto-Mongolic *ebügen, compare Buryat үбгэн (übgen) and Kalmyk өвгн (övgn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.