өгөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Авахын эсрэг утга, гардуулах, олгох, бусдын мэдэлд шилжүүлэх
- 2.Хадамд гаргах, гэрлүүлэх
- 3.Хэл мэдээ дуулгах, сонсгох
- 4.Туслах үйл үгийн утгаар хэрэглэхдээ тухайн үйл явдал өнгөрч дууссан утга илтгэнэ
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto give; to marry off; to do for other's benefit
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өгөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өгнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өглөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өгөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өгчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өгсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өгдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өгч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өгөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өгвөл |
| Хүсэх (-маар) | өгмөөр |
| Захирах (-аарай) | өгөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өгөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэлэг өгөх — бэлэг олгох
баярын бичиг өгөх — баярын бичиг гардуулах
зөвшөөрөл өгөх — зөвшөөрөл олгох
зээл өгөх — зээл олгох
мөнгө өгөх — мөнгө олгох
ном өгөх — номтой болгох
шагнал өгөх — шагнал гардуулах
хоол өгөх — хоолтой болгох
эм тан өгөх — эм олгох, эмийг бусдын мэдэлд шилжүүлэх
эрх өгөх — эрх олгох, мэдлээ бусдад шилжүүлэх
амь зуулга өгөх — хоол унд, эд хөрөнгө илүүчлэн амьдралд нь нэмэр болох
өглөг өгөх — өглөг болгох
хүүхнээ өгөх — хүүхнээ айлд мордуулах
эхнэр авч өгөх — хүүгээ эхнэртэй болгох, гэрлүүлэх
дохио өгөх — чимээ гаргаж мэдэгдэх
мэдээ өгөх — мэдээ дуулгах
хэл чимээ өгөх — сураг чимээ дуулгах
мэдүүлэг өгөх — ялтан хэрэгтэн хийсэн хэргийнхээ тухай ярих
өчиг өгөх — хэрэг явдлын тухай ярих, мэдүүлэг өгөх
санал өгөх — бодож санаснаа бусдад хэлэх, хүслээ илэрхийлэн гаргах
үг өгөх — тангараглах
тангараг өгөх — андгайлах
заавар өгөх — зааж чиглүүлэх, зааварлах
даалгавар өгөх — даалгах
захиа өгөх — захидал илгээх
тушаал өгөх — ямар нэгэн зүйл хийхийг үүрэг болгох
нэр өгөх — нэртэй болгох
ивээл өгөх — ач тус хүргэх, энэрэл үзүүлэх
цохилт өгөх — цохих
үнэ өгөх — үнэ нэмэх
хоч өгөх — хочлох
хариу өгөх — а.хариулах; б.шилж. хариу барих
хүч өгөх — хүчээр туслалцах
шалгалт өгөх — шалгуулах
амсаж өгөх — амтлах
асааж өгөх — асаах
барьж өгөх — салсан, зугатсан, нуугдсан хүн болон юмыг барьж хүргэх, илрүүлэх
бууж өгөх — дагаар орох
зааж өгөх — заах
дуудаж өгөх — а.хэлж туслах; б.бусдад сонсогдохоор унших
- … болон өөр 1
Хэлц үг
ам өгөх/ам өчиг өгөх — хэлсэн үгэндээ хүрнэ гэж амлах, андгайлах
сэтгэлээ өгөх — хайртай болох
↑ам/ам өчиг өгөх
↑ бууны аманд аваачиж өгөх
↑ тал өгөх
↑ царай өгөх
↑ царай өгөхгүй
Авах биш ааш
Өгөх биш өнгө
Авах бол уулын чинээ боловч чамлана
Өгөх бол хуруун чинээ боловч харамлана
Авах гар нь том
Өгөх гар нь нарийн
Авах гараа арвайх
Өгөх гараа нуух
Авах нь арван таван
Өгөх нь хорин есөн
Авах үед ам нь тос
Өгөх үед гар нь мөс
Авах хүн бөхийдөг
Өгөх хүн гэдийдэг
Ноён хүн авах болохоор азарга шиг
Өгөх болохоор нохой шиг
Өгөх баян гэгч
Өглөө үдшийн шүүдэр
Өгөх тутам авдаг
Өргөх тутам өндийдөг
Өгөх хүн оврын хэрээр тунирхдаг
Авах хүн зовуурын хэрээр дулдуйддаг
Өгөх хүн суумгай
Авах хүн босомхой
Өгөх хүн үг даана
Үхсэн хойно шороо даана
Өгөх хүн үнэгэн сүүлээр илдэг
Авах хүн үхрийн хэлээр долоодог
Өгөх юм багтахгүй
Өших үг цөөдөхгүй
Зүйр цэцэн үг
Өгөх хүн гэдийх
Авах хүн бөхийх
Өгөхийн өмнө байхгүй гэдэг
Өгсөн хойноо авахгүй гэдэг
Хоршоо үг
өгөх авах — өгөө аваатай байх
Товчилсон үг
ОНХЗЗӨГ — Олон Нийтийн Хууль Зүйн Зөвлөгөө Өгөх Газар
ХЗЗӨГ — Хууль Зүйн Зөвлөгөө Өгөх Газар
ХЗЗӨТ — Хууль Зүйн Зөвлөгөө Өгөх Төв
ЭМЗӨТ — Эрүүл Мэндийн Зөвлөгөө Өгөх Төв
Үгийн гарал
From Proto-Mongolic *ög-. Cognate to Buryat үгэхэ (ügexe), Kalmyk өгх (ögx), Dongxiang ogi and perhaps Khitan 𘲆 (*û).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.