олгох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдад ямар нэгэн зүйл өгөх
- 2.Нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх, зөвшөөрөх
- 3.Горилсон эрдмийн зэргийг нь хүртээх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | олгох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | олгоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | олголоо |
| Өнгөрсөн цаг (-в) | олгов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | олгожээ |
| Үйлдсэн нэр (-сан) | олгосон |
| Хэвшсэн нэр (-даг) | олгодог |
| Холбох нөхцөл (-ж) | олгож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | олгоод |
| Болзох нөхцөл (-вал) | олговол |
| Хүсэх (-маар) | олгомоор |
| Захирах (-аарай) | олгоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | олгохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нөхөн олгох — цаг хугацаанд өгөөгүй зүйлээ дараа өгөх
хуваарилан олгох — хуваарилан тараах
эрх чөлөө олгох — эрх чөлөөтэй болгох
шагнал олгох — ажил хөдөлмөрийг нь үнэлж өгсөн зүйл
цалин олгох — хөдөлмөрийн хөлсийг нь өгөх
чөлөө олгох — ямар нэгэн зүйлээс чөлөөлсөн тухай баримт өгөх
гэрчилгээ олгох — ямар нэгэн зүйлийг баталгаажуулан бичиг баримт өгөх
үг хэлэх зөвшөөрөл олгох — үг хэлэхийг зөвшөөрөх
ажил хийх боломж олгох — ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
эрдмийн зэрэг олгох — эрдмийн зэрэг хүртээх
Товчилсон үг
МАШБОС — Мэргэжлийн Анхан Шатны Боловсрол Олгох Салбар
МСБОХ — Мэргэжлийн Суурь Боловсрол Олгох Хичээл
ЭЗЦОДЗ — Эрдмийн Зэрэг, Цол Олгох Дээд Зөвлөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.