өлөгчин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зарим араатан амьтны эмэгчин
- 2.шилжсэн утгадоромжЭмэгтэй хүнийг басамжлан доромжлоход хэлэх хараалын үг.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өлөгчин |
|---|---|
| Харьяалахын тийн | өлөгчний |
| Заахын тийн | өлөгчнийг |
| Өгөх орших тийн | өлөгчинд |
| Гарахын тийн | өлөгчнөөс |
| Үйлдэхийн тийн | өлөгчнөөр |
| Хамтрахын тийн | өлөгчинтэй |
| Чиглэхийн тийн | өлөгчин рүү |
| Олон тоо | өлөгчнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өлөгчин бар — эм бар
өлөгчин нохой — жингэр
өлөгчин чоно — гичий чоно
Хэлц үг
Өлгийтэй хүүхдийг унтуулахгүй
Өлөгчин нохойг хэвтүүлэхгүй
Өлгийтэй хүүхдийн инээдэм болж
Өлөгчин нохойн хучлага болох
Өлгийтэй хүүхэд уйлахаа байж
Өлөгчин нохой хуцахаа байх
Өлөгчин нохой сүүлээ өргөхгүй бол
Азарга нохой хойноос нь шиншихгүй
Өөдлөх айлыг
Өлөгчин хазална
Үнэг сүүлээрээ
Өлөгчин шарвалзахаараа
Зүйр цэцэн үг
Өлгийтэй хүүхэд уйлахаа байж
Өлөгчин нохой хуцахаа байх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.