өлөн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны хоол тэжээл идээгүй гэдэс хоосон
- 2.Шим тэжээл, өнгө зүсгүй
- 3.шилжсэн утгаГярхай боловч бусдын юмыг илүүд үзэх, атаархуу зан байдал
- 1.Маш нарийн, үл үзэгдэм
- 1.ургамалНамаг чийгтэй газар ургадаг иш гурван талтай, навч нарийн, цэцэг баг багаар ургана, хавар эрт цэцэглэдэг; төрөл зүйл олон
Англи утга
- тэмдэг нэрhungry
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өлөн |
|---|---|
| Харьяалахын тийн | өлөнгийн |
| Заахын тийн | өлөнг |
| Өгөх орших тийн | өлөнд |
| Гарахын тийн | өлөнгөөс |
| Үйлдэхийн тийн | өлөнгөөр |
| Хамтрахын тийн | өлөнтэй |
| Чиглэхийн тийн | өлөн рүү |
| Олон тоо | өлөнгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өлөн морь — өвс ногоо идээгүй морь
өлөн бие — хоол унд идэж уугаагүй байх үеийн бие махбод
өлөн гэдэс — нарийн гэдэс
өлөн хоосон — хоол унд муутай, өлсгөлөн
өлөн ховдог — идээд байгаа хэрнээ сэтгэл ханахгүй хомхой байдал
өлөн хөлс — өлсгөлөн явж байгаад хоол унд идэж уухад гарах хөлс
өлөн шүлс — өглөөгүүр юм идэж уугаагүй байхад асгарах шүлс
өлөн шээс — өглөө унд уугаагүй байх үеийн шингэн мөр
өлөн саарал — зэвхий саарал өнгө
өлөн цагаан — цав цагаан бус өнгө
өлөн дажин — хүнсний зүйл ихэд ховордсон байдал
өлөн зуд — идэш ууш ховордсон гамшиг
өлөн нүд — а.ажигч гярхай нүд; б.шилж. шуналтай харц
өлөн хонхор — мал адгуусны ташаан толгой, сүвээ хоёрын хоорондох хонхорхой
өлөн шороо — өвс ургамалгүй газарт байх үхмэл нарийн шороо
өлөн тоос — нарийн хумхийн тоос
өлөн өргөс — маш нарийн, нүдэнд үл үзэгдэм жижиг өргөс
өлөн хир — хувцас хунарт суусан ялимгүй хир
өлөн хяруу — үдэш унаж, өглөө нар гармагц хатах шүүдрийн цан
өлөн чийг — үдэш унаж өглөө нар гармагц хатдаг шүүдэр
голын өлөн — гол дагуу ургасан өлөн өвс
намгийн өлөн — намагт ургасан өлөн өвс
өлөн сахал — урга. - дугтуйлан ургасан жижиг хайрст навчтай бүрхүүл бүхий ургамал цахилдагтай адилавтар, сөөхий гуталд дэвсэнэ
өлөн хутгуур — амьт. - чийгтэй газар төрнө, цууцлайтай адил бөгөөд том толгой, жигүүр, сүүл цөм бараан, өвчүү цагаан нэг зүйл шувуу
өлөн хийх — өлгөр юмны хөдлөх
Хэлц үг
өлөн элэг — өглөө босоод юм идэж уугаагүй байх үеийн бие махбод
өлөн элгээ тайлах — өглөөний ундаа уух
өлөн хутгуур — хов зөөгч хүн
өлөн нүд — гярхай боловч бусдын юмыг илүүд үзэх, атаархуу зан байдал
Ядуу хүний өлөн нүд бузар байдаг гэж над нэг эрдэмтэй хүн хэлсэн юм (М.Чимид, Алтан номын үсэг).
өлөн шүлсээ залгиж, өмдөндөө алдах — горилох, дурлах, тачаан шунах
Тэдгээр лам нар харин
↑ өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн, цадахад цагаан хурганы сүүл хатуу
Өлөн барсыг барихад өгөөш тавих хэрэгтэй
Өтгөс луусыг унахад өөрийн амийг тэвчилтэй
Өлөн буга урамдах
Өндөр мод цуурайтах
Өлөн нүдээр үзвэл өвс боловч орхоодой
Ховдог нүдээр үзвэл хумаг боловч алт
Өлөн өвс ургасан газар тариа бүү тарь
Үгэндээ хүрдэггүй хүнтэй арилжаа бүү хий
Өлөн өвс шим муутай
Олон үг амт муутай
Өлөн өвсөнд шимгүй
Үргэлж ярианд дүнгүй
Өлөн хүйт даадаггүй
Өөх гал даадаггүй
Өлөн хэрээ улай эрнэ
Өстөн хүн өө эрнэ
Өлөн чононд өлөгчин харагчин хамаагүй
Өөдгүй гуйлгачинд өөх тос ялгаагүй
Өлөн чоно
Өөхөн үнэрээр
Өндөр модонд авирах гэвэл
Үе гишүүг нь эр
Өлөн чоныг барих гэвэл
Үүр хөлийг нь ол
Өнчин хүнд ноён
Өлөн хүнд идээ
Өнчин хүүхэд хэрүүлд дуртай
Өлөн тэмээ хэрсэнд дуртай
Зүйр цэцэн үг
Өндрөөс буусан үер
Өлөнд ноцсон гал
Өлөн өвс ургасан газар тариа бүү тарь
Үгэндээ эзэн болохгүй хүнтэй арилжаа бүү хий
Өлөн чоныг барих гэвэл үүр хөлийг нь ол
Хоршоо үг
зэлмэн/өлөн зэлмүү — хоол унд муутай, хүнсээр дутмаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.