бараа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэхэж сүлжиж үйлдвэрлэсэн эдлэл, бөс даавууны ерөнхий нэр
- 2.Айлын гадаа хураасан элдэв юм
- 1.Юмны алсад үзэгдэх овор байдал; алсаас үзэгдэх дүрс, хэмжээ
- 2.шилжсэн утгаХань болох хүн, хамт байх хүн
- 3.шилжсэн утгаШадар хань
- 1.хатуу биетийн нүдэнд харагдах хэв, байдал (сүүдэр шиг нь загвар)
- 2.худалдаа арилжааны эд зүйл
- 3.арилжаа наймааны эд зүйл
- 4.хувцас хунар, хоол унд зэрэг үндсэн хэрэглээний бараа
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcontour, outline, silhouette; glimpse, visibility; goods, stock, shipment
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бараа |
|---|---|
| Харьяалахын тийн | барааны |
| Заахын тийн | барааг |
| Өгөх орших тийн | бараад |
| Гарахын тийн | бараанаас |
| Үйлдэхийн тийн | бараагаар |
| Хамтрахын тийн | бараатай |
| Чиглэхийн тийн | бараа руу |
| Олон тоо | бараанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сүлжмэл бараа — сүлжиж үйлдвэрлэсэн бөс
бараа хөглөрөх — айлын гадаа хураасан эд юмс эмх замбараагүй харагдах
алсын бараа — юмны алсад үзэгдэх байдал
бараа гарах — а.чухам юу гэх аргагүй юм холоос гарч ирэх; б.тод том болж харагдах; в.бараг төлөв нь бүтэх
бараа тасрах — а.арилах, тонилох; б.холдох, харагдахгүй болох; в.мөр тасрах, ирэхээ болих
бараа харах — а.овор царааг ажиглах; б.шилж. дэм тус, асралыг хүсэх; в.шилж. байдал юу болохыг ажиглан хүлээх
бараа бараагаа харах — холоос бие биеэ харах
хүний бараа — хажуу дэргэд нь ойролцоо байх хүн
бараа болоочин — ихсийг дагах хүн
бараа болох — а.ихсийг дагаж үйлчлэн явах; б.хамтдаа явах
бараа бологчид — дагалдан явагчид
Хэлц үг
гэрийн бараа харахгүй болох — гэртээ ирэхээ болих
хүний бараа харах — хүнтэй тааралдах, уулзах
Байж хоцрохгүй
Бараа тасрахгүй
Бараа бараандаа сууж
Будаа будаагаа идэх
Бараа барзгар
Гуя шодгор
Хараагүй газраас
Бараа гардаггүй
Зүйр цэцэн үг
Бараа ндаа сууж
Будаа гаа идэх
Хоршоо үг
бараа материал — тухайн зүйлд ашиглагдах эд зүйл
бараа таваар — хүмүүсийн хэрэглээний эд зүйл
эд бараа — хүний эдлэх, хэрэглэх зүйлийн ерөнхий нэр
гэр бараа — эд хогшил, ачаа бараа
бараа туруу — а.гэр бараа; б.үзэгдэх ор мөр, дүр
бараа тээш — ачаа тээш
бараа сураг — а.үзэгдэж харагдах байдал; б.хэл мэдээ
бараа сүр — а.гадаад байдал; б.юмны алсаас үзэгдэх байдал
Товчилсон үг
АҮБХН — Аж Үйлдвэрийн Бараа, Худалдааны Нэгдэл
ДТБНХ — Дэлхийн Татваргүй Бараа Нийлүүлэгчдийн Холбоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.