сүүдэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гэрэлд халхлагдсан газар туссан бараан дүрс
- 2.хуучирсанГэрэл зураг; сүүдэр татуулах (гэрэл зураг авхуулах), сүүдэр ший (кино), сүүдэр зураг (а.хуучир
- 1.хүндэтгэлНас
- 1.сүүдэр өвчин (хүний бие ба зарим эрхтний мэдрэл алдах өвчин).
- 1.хатуу биетийн нүдэнд харагдах хэв, байдал (сүүдэр шиг нь загвар)
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгshadow, shade; age
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүүдэр |
|---|---|
| Харьяалахын тийн | сүүдрийн |
| Заахын тийн | сүүдрийг |
| Өгөх орших тийн | сүүдэрт |
| Гарахын тийн | сүүдрээс |
| Үйлдэхийн тийн | сүүдрээр |
| Хамтрахын тийн | сүүдэртэй |
| Чиглэхийн тийн | сүүдэр лүү |
| Олон тоо | сүүдрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сүүдэр барих — а.нарны хурц гэрлийг халхлахын тулд ямар нэгэн зүйлээр халхавч сүүдрэвч хийх; б.сүүдэртэй газрыг дагаж явах, эрж суух
сүүдэр буух — нар бууж уг зүйлийн сүүдэр нь уртсах
сүүдэр дагах — сүүдэртэй газрыг бараадах
сүүдэр газар — сүүдэр туссан, наргүй газар
сүүдэр мэт дагах — салахгүй дагах
сүүдэр дайрах — а.сүүдэр тусах; б.саа өвчин тохиох
сүүдэр мэт дагаж сүлд мэт шүтэх — зусардан бялдуучлах
сүүдэр мэт дагаж сүнс мэт ханилах — салалгүй, дотно нөхөрлөх
сүүдрээсээ өөр нөхөргүй — гав ганцаар
сүүдэр бага — а.нас бага; б.бусдад үзүүлэх эгэл нөлөө, сүр хүчин ихгүй
сүүдэр ташаарах/сүүдэр давхар-лах/сүүдэр зэрэгцэх — ихэс дээдэс болон хүндтэй хүний жил орох
сүүдэр халих — нас нөгчих
Хэлц үг
сүүдэр суух — буурах, муудах
сүүдэртэй тал — дутагдалтай тал
сүүдрээрээ хуурах — мэхлэн гэнэдүүлэх
сүүдрээ хөөх — үр ашиггүй дэмий үйлийг хийх
сүүдрээсээ айх/бусгах — ихэд айж болгоомжлох
Хоёр атаманы сүргээс тусгаарлаж, овоо хугацаа өнгөрсөн тул Нэхийт сүүдрээсээ айхаа болив (Б.Бааст, Ээжийн үнэр).
сүүдрээ дэрлэх — нас барах
Сүүдрээ дэрлэх цаг ирэхэд чиний л гарыг дэрлэж, хамгийн сүүлд чамайг дуудаж цөхрөлтэйхөн, бас гунигтайхан хараад бурхан болно (Б.Пүрэвдорж, Нууцхан сэтгэл).
сүүдрээс халих — нас барах
Уйтгар гунигтаа автсаар сүүдрээс халина чинээ санасангүй.
сүүдэр зооглох — нас хүрэх
Өвөө нас сүүдэр хэд зооглож байна даа… (Ж.Дашзэгвэ, Тоглоом).
сүүдэр муруйгүй — үр дагавар нь муугүй
Бие шударга бол сүүдэр муруйгүй.
сүүдэр шиг/мэт дагах — нойтон хамуу шиг, салдаггүй, хөхүүл хүүхэд шиг
Адуун сүрэг гар чийдэнгийн гэрэл болоод өөрсдийг нь сүүдэр мэт дагалдах хоёр адуучны хашгичаа гуугачаан дор сэхээ самбаа орж нэг дор бөөгнөрч эхлэв (Зян Рун, Чонон сүлд).
↑ насны сүүдэр зооглох
Бие мурийхгүй бол
Сүүдэр мурийхгүй
Бие хазайхгүй бол
Сүүдэр хазайхаас айхгүй
Сүүдэр хазайхгүй
Бие шударга байвал
Сүүдэр муруйгүй
Бие шулуун бол
Сүүдэр мурийгүй
Малгай мэт манаж
Сүүдэр мэт дагах
Мод нь их бол
Сүүдэр нь их
Ноён нь нохойгоо зарна
Нохой нь сүүлээ зарна
Сүүл нь сүүдрээ зарна
Сүүдэр нь сүнсээ зарна
Сүүл нь толгойгоо дагана
Сүүдэр нь биеэ дагана
Зүйр цэцэн үг
Сүүдрээ үзэж биеэ зас
Нөхрөө үзэж эрдэм сур
Сүүдрийн бараа нь их боловч барьж болдоггүй
Сүүний өнгө нь цагаан боловч будаж болдоггүй
Сүүдэрт нь суугаад салааг нь битгий хугал
Амталсан рашааныхаа аягыг битгий хагал
Хоршоо үг
бараа сүүдэр — юмны үзэгдэх овор байдал түүний тусгал
нөхөр сүүдэр — а.хань ижил; б.найз нөхөд
мөр сүүдэр — явсан газарт үлдээх тэмдэг баримт
нас сүүдэр — нас
Үгийн гарал
From Proto-Mongolic *sexüder, compare Buryat һүүдэр (hüüder), Kalmyk сүүдр (süüdr), Dongxiang xiaojiao, xiaojie.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.