тусгал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тусгах үйлийн нэр
- 2.Тусгах хэмжээ
- 3.Ойлгосон дүрс, туссан дүрс
- 4.Гадаад ертөнцийг хүлээн авах төв мэдрэлийн системийн чадвар
- 5.хатуу биетийн нүдэнд харагдах хэв, байдал (сүүдэр шиг нь загвар)
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тусгал |
|---|---|
| Харьяалахын тийн | тусгалын |
| Заахын тийн | тусгалыг |
| Өгөх орших тийн | тусгалд |
| Гарахын тийн | тусгалаас |
| Үйлдэхийн тийн | тусгалаар |
| Хамтрахын тийн | тусгалтай |
| Чиглэхийн тийн | тусгал луу |
| Олон тоо | тусгалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тусгал бүжим — харваачийн тавьсан сум дордож тусвал зурхайн шүүгч сумны дутсан хэмжээг сөөм, төө, тохой, дэлэм алдаар жиших хөдлөл хийж бүждэг эрийн гурван наадмын сур харвааны бүжим хөдлөл
тусгал муутай — тусгах чадал муу
тусгал сайтай — тусгах чадал сайн
толины тусгал — толины ойлголт, толинд туссан дүрс
тусгалын онол — хүний сэрэл нь гадаад ертөнцийн тусгал юм, иймээс гадаад ертөнц анхдагч, уураг тархи хоёрдогч гэсэн онол
Хоршоо үг
нөлөө тусгал — ямар зүйлийн нөгөөд үзүүлэх чадал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.