нөлөө
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Галын нөлийн илч
- 1.анагаах ухаанБулчин агшиж, хөдөлж чадахаа болих нэгэн төрлийн саа; гараг өвчин
- 1.Толинд туссан дүрс этгээд, гаж харагдах нь
- 1.Ямар нэгэн этгээдийн нөгөөд үзүүлэх эрхшээл, уршиг
- 1.олон хүний дотор үүсч буй сэтгэл хөдлөл, хандлагыг илэрхийлэх харилцаа
- 2.хийсэн зүйлийн үр нөлөө
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгinfluence; heat, warmth (of a fire); paralysis, palsy; distortion (of a mirror)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нөлөө |
|---|---|
| Харьяалахын тийн | нөлөөний |
| Заахын тийн | нөлөөг |
| Өгөх орших тийн | нөлөөд |
| Гарахын тийн | нөлөөнөөс |
| Үйлдэхийн тийн | нөлөөгөөр |
| Хамтрахын тийн | нөлөөтэй |
| Чиглэхийн тийн | нөлөө рүү |
| Олон тоо | нөлөөнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нөлөө зүг бүр түгэх — галын илч зүг бүрт тархан халаах
нөлөө дайрах — нөлөө өвчтэй болох
нөлөөтэй толь — туссан дүрсээ гаж буруу харагдуулдаг толь
нөлөөнд автагдах — бусдын сүр хүч, эрх мэдэлд захирагдан дагах
нөлөө үзүүлэх — ямар нэгэн зүйлийн тухай бодлыг нь өөрчлөх
нөлөө ихтэй — бусдыг өөрийн үгээр болгох чадвар ихтэй
муу нөлөө — бусдад үзүүлэх муу уршиг
сайн нөлөө — бусдад үзүүлэх сайн үлгэр
Хэлц үг
Нөлөө ихтийн хормой бага
Нөмөр газрын салхи бага
Зүйр цэцэн үг
Нөлөө ихтийн хормой бага
Нөмөр газрын салхи бага
Хоршоо үг
илч нөлөө — галын дөлний илч
нөлөө тусгал — ямар нэгэн зүйлийн бусдад үзүүлэх чадал
ач нөлөө — тус дэм, үлгэр дууриал
нэр нөлөө — нэр хүндтэй, бусдад нөлөөлж чадахуйц
үр нөлөө — хэрэг явдлаас гарах үр дүн, үр дагавар
Үгийн гарал
Compare Buryat нүлөө (nülöö, “influence”), Daur nulee (“spark, influence”) (rare), Even нулун (nulun, “flame, warmth, steam, air”). As if from нөл- (nöl-, “to whirl due to wind”) + -өө(н) (-öö(n)).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.