баяр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сэтгэл ханамжтай, хөөрч баясах байдал, хөгжсөн сэтгэлийн хөдөлгөөн
- 2.Бахдал, бэлгэшээл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгjoy, happiness; holiday, celebration; greetings, congratulations
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баяр |
|---|---|
| Харьяалахын тийн | баярын |
| Заахын тийн | баярыг |
| Өгөх орших тийн | баярт |
| Гарахын тийн | баяраас |
| Үйлдэхийн тийн | баяраар |
| Хамтрахын тийн | баяртай |
| Чиглэхийн тийн | баяр луу |
| Олон тоо | баярууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
улсын баяр — а.бүх нийтээрээ тэмдэглэх баяр; б.монголчуудын 07 сарын 11нд тэмдэглэдэг үндэсний баяр
эх үрсийн баяр — эх үрсийн наадам; эх үрсийн бахдал; хүүхдийн баяр
баярын нулимс — баярлан сэтгэл хөөрөх үед гарах нулимс
баярын хурал — ямарваа нэгэн тэмдэглэлт, түүхт ойн баярт зориулсан хурал
баярын магнай — хурдан морины уралдаанд түрүүлсэн морь
Хэлц үг
баярын магнай — түрүү магнай
Алс холын аян замаас амьд мэнд буцаж ирсэндээ баярын магнай тагнайлж барьц идээгээ өргөнөм (Б.Ринчен, Заан залуудай).
баярын нар нь гарах — баярлах, баярт учрал тохиолдох
Баярын нар нь гарсан хоёр хүүхэд дуу алдан угтаж очиход Эрдэнэ магнай дээрээс нь үнсэв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
баярын совин татах — баярлах байдал мэдэгдэх, баярлах зөн совин мэдэгдэх
Бэлгэтэй сонин сайхан юмаар Ширчин чинь өнөөдөр чихийг минь баярлуулав. Даанч өглөөнөөс миний баярын совин татаж байсан билээ (Б.Ринчен, Үүрийн туяа).
Баяр дээр баяр
Бамбай дээр шүхэр
Баяр хэтэрвэл уярал
Зүйр цэцэн үг
Баяр дээр
Бамбай дээр шүхэр
Хоршоо үг
баяр бахдал — хөөр бахдал
баяр баясгалан — баяр хөөр
баяр жаргал — хөөр жаргал
баяр зовнил — сэтгэлийн баяр хөөр, гуниг шаналал
баяр наадам — олон нийтээр цэнгэлдэн баясах нь
баяр талархал — баярлаж талархсан сэтгэл
баяр хөөр — инээд баясал
баяр ёслол — баярын арга хэмжээ
Үгийн гарал
From Proto-Mongolic *bayar (“joy”), equivalent to *baya + -р (-r). Possibly influenced by Proto-Common Turkic *badram (“merriment, feast”) which is otherwise unlikely to be related. Compare East Yugur biyar, Turkish bayram.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.