найр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өөр хоорондоо таарамж нийцтэй байх байдал, эв эе
- 1.Зан үйлийн чанартай ямар нэгэн баяр тэмдэглэхээр олныг цуглуулсан хурим цэнгэл
- 1.Хүсэл санаа.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfeast
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | найр |
|---|---|
| Харьяалахын тийн | найрын |
| Заахын тийн | найрыг |
| Өгөх орших тийн | найрт |
| Гарахын тийн | найраас |
| Үйлдэхийн тийн | найраар |
| Хамтрахын тийн | найртай |
| Чиглэхийн тийн | найр луу |
| Олон тоо | найрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
найр засах — а.тал засах; б.найр наадмыг ахлах
найр өгөх — элэгсэг дотно байх, өөрийн ашиг тусыг бодож буулт хийх
найр тавих — а.дотно харилцаагаа эвдэхгүйн тулд буулт хийх, эелдэг байдал гаргах; б.бүх зардлыг өөрөө хариуцан дайллага цайллага хийх
найр харах — эв эеийг бодож, бусдын дургүй зүйлийг үл хийх, нүүр харах
гэрийн найр — шинэ гэр бариад, дайллага цайллага хийх нь
даахь үргээх найр/сэвлэг үргээх найр — бага хүүхдийн онгон үсийг авахад хийх ёслол баяр
гүү тавих найр — намар болоход сааж байсан гүүгээ тавиад хийх баяр
унага тамгалах найр — намар цагт гүүгээ тавиад унагаа тамгалан хийх ёслол баяр
сүй тавьсны найр — үр хүүхдээ гэрлүүлэхээр болзон тохирч хийх баяр
хүүхэд угаах найр — шинэ хүн төрснийг тэмдэглэх ёслол
цолны найр — а.улсын наадамд барилдаж авсан цолоо тэмдэглэн хийх баяр; б.ямар нэг алдар цол хүртсэний баяр
найр хийх — дайллага цайллагыг зохион байгуулах
найр тарах — баярлалдан цэнгэж дуусах
найр хавтгайрах — баяр цэнгэл нийтийг хамарч үргэлжлэх, өргөн дэлгэр болох
найрын дуу — олон нийтээр цуглан цэнгэх үед дуулдаг дуу
найр эхлүүлэх дуу — найрлан цэнгэх үед тухайн баяр ёслол эхэлснийг мэдэгдэн ая өргөхөд дуулах дуу
найр төгсгөх дуу — тухайн баяр ёслол өндөрлөж буйг мэдэгдэн дуулах дуу
Хэлц үг
Давс хэдий шорвог боловч идээнд найралтай
Найр наадам хэдий цэнгэлтэй боловч ажилд саадтай
Найр дээрээсээ эхэлдэг
Наадам дороосоо эхэлдэг
Найр журамд дагуулбал навч цэцэг мэт
Цэрэг дайнд дагуулбал цас ус мэт
Найр зугаа
Нойр алах
Найр цагтай
Далай ёроолтой
Нуур захтай
Ноён суухгүй бол
Найр эхлэхгүй
Зүйр цэцэн үг
Найрт дууч
Наадамд хуурч
Найрын богино нь сайн
Насны өндөр нь сайн
Хоршоо үг
найр тал — хүмүүсийн хоорондын эв эе, таарамж нийц
найр журам — хүмүүсийн харилцаа дахь төв, шударга зарчим, эв нийц
хайр найр — өршөөл, энэрэл
найр зугаа — сэтгэл баясгах сайхан үйл явдал, цэнгэл
найр наадам — баясан цэнгэж найрлах нь
найр наргиан — хөгжилдөн цэнгэлдэж шуугилдах нь
найр хурим — ураг барилдсаны ёслолын дайллага цайллага
найр хөөр — олон нийтээр цэнгэлдэн баясах нь
найр хөр — баяр хөөр, хөл хөгжөөн
найр цэнгэл — цэнгэн баясах нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.