буурах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Доошлох, нам болох
- 2.Барааны үнэ хямдрах
- 3.Доройтох, муудах, буурай болох
- 4.Байр суурь доошлох
- 5.Юмны тоо хэмжээ багасах
- 6.Өнгө зүс тод биш болох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | буурах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | буурна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | буурлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | буурав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | буурчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | буурсан |
| Хэвшсэн нэр (-даг) | буурдаг |
| Холбох нөхцөл (-ж) | буурч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | буураад |
| Болзох нөхцөл (-вал) | буурвал |
| Хүсэх (-маар) | буурмаар |
| Захирах (-аарай) | буураарай |
| Үгүйсгэх (-хгүй) | буурахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
халуун буурах — халуун намдах
үнэ буурах — үнэ доошлох
ханш буурах — ханш унах
ажил буурах — ажил доройтох
амьдрал буурах — амьдрал доройтох
сүр сүлд нь буурах — сүр хүч нь доройтох
зэрэг буурах — зэрэг дэв нь доошлох
даргаасаа буурах — даргын ажлаасаа халагдаж доод тушаалд шилжих
малын тоо толгой буурах — малын тоо толгой цөөрөх
өнгө буурах — а.зүс, будаг гандах; б.царай зүс муудах
Хэлц үг
Баригдах илжиг
Байшин дунд өшигчинө
Буурах улс
Өвөр зуураа өшигчинө
Буурах айл дотроосоо
Будагт мод гаднаасаа
Нурах байшин дотроосоо
Буурах гэр (нутаг) дотроосоо
Бутрах эд гаднаасаа
Буурах цагт шулам нөхөд
Булах цагт гэлэн нөхөд
Буурах цагт шулмууд
Болох цагт бурхадууд
Зүйр цэцэн үг
Буурах цагт шулам
Болох цагт бурхан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.