гандах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зуны цагт хур ховор орж, ургамал хатах, ургамлын өнгө шарлаж хувирах
- 2.Юмны өнгө нар салхинд хувирч онгох, өгөрших
- 3.шилжсэн утгаХүний явдал бүтэлгүйтэн сэтгэл санаа нь гутах.
- 1.Элдэж боловсруулах арьс ширийг ганд дүрж идээлэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | гандах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | гандана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | гандлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | гандав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ганджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | гандсан |
| Хэвшсэн нэр (-даг) | ганддаг |
| Холбох нөхцөл (-ж) | гандаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | гандаад |
| Болзох нөхцөл (-вал) | гандвал |
| Хүсэх (-маар) | гандмаар |
| Захирах (-аарай) | гандаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | гандахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өвс ногоо гандах — өвс ногоо хатах
дээл гандах — дээлийн өнгө онгож цайх
гандсан нэхий — ганд шүүлсэн нэхий
арьс гандах — арьс шир ганд дүрж идээлэх
Хэлц үг
Гандах үед орсон бороо
Гачигдах үед тусалсан нөхөр
Гандах цагт бороо
Гачигдсан цагт тусламж
Хоршоо үг
гандах гундах — а.юмны өнгө цайж, хэлбэр дүрсээ алдах; б.шилж. хүн, амьтны цог жавхаа буурч, уруудаж доройтох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.