журам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хууль зүй, хэв суртлыг дагаж тогтсон ёс зарчим
- 2.Юмны боодол, богц
- 3.Шударга чигч төвшин
- 4.Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдөгдөх тодорхой хэв шинжийг бүрдүүлэхэд шаардлагатай, олон дахин давтагддаг үүргүүдийг тогтоож, тэдгээрийг хооронд нь уялдуулсан эрх зүйн баримт бичиг
- 1.Шугам, ором зураас
- 2.Орны урт нарийн гудас
- 1.хуучирсанХэрэг шийтгэх их яам.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгorder, routine, principle, rules, system, procedure, form
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | журам |
|---|---|
| Харьяалахын тийн | журмын |
| Заахын тийн | журмыг |
| Өгөх орших тийн | журамд |
| Гарахын тийн | журмаас |
| Үйлдэхийн тийн | журмаар |
| Хамтрахын тийн | журамтай |
| Чиглэхийн тийн | журам руу |
| Олон тоо | журмууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
журам алдах — сахилга алдах
журам болгох — мөрдлөг болгох
журам гажих — журам зөрчигдөх
журам гүйцэтгэх — тогтсон ёс жаягийг дагаж гүйцэтгэх
журам дагах — дэг ёсыг дагах
журам зөрчих — журмаас гадуур үйл хийх
журам сахих — хууль ёсыг дагах
журам тогтоох — дэг ёс тогтоох
журам эвдэх — тогтсон дэг ёсыг эвдэх
журмын нөхөр — анд найз
албан журам — төр захиргаанаас тогтоосон журам
дотоод журам — байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх тусгай дүрэм ёс
найрамдлын журмаар — найрамдлын ёсоор
нийгэм журам — хуучир. - эв хамт ёс, социализм
нэгдсэн журам — ерөнхий журам
тогтсон журам — хэвшсэн журам
шударга журам — үнэнхүү бат ёс
эвийн журам — эвийн ёс
журмын хашаа — замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн жолоочийг баалж, тээврийн хэрэгслийг нь албадан саатуулдаг хашаа
журам бөс — боодол бөс
журам даавуу — бүтэн даавуу
журам цаас — багц цаас
шударга журам медаль — гэнэтийн осол аюулаас улс, олон нийтийн хөрөнгө, хүний амь биеийг аврах хэрэгт онцгой гавьяа байгуулсан иргэдийг шагнах тэмдэг
аяны журам — аяны маршрут
голын журам — голын голдрил
дэвтрийн журам — дэвтрийн шугам
журамтай цаас — шугамтай цаас
ширмэл журам — ширмэл гудас
эсгий журам — эсгий гудас
Хэлц үг
Ёс сөрвөл доройтдог
Журам дагавал дэгжирдэг
Ёс сөргөвөл мөхөх
Журам дагавал дэгжих
Журам ёс ярина гээд зусар яривал шившигтэй
Зузаан янаг явна гээд зуурам салбал шившигтэй
Золбин үг мянга боловч
Журам ёсонд тусгүй
Зориг байвал жаргал ойр
Журам байвал нөхөр ойр
Зуд нэг жилийнх
Журам мянган жилийнх
Зургийн зул мянга боловч
Зузаан харанхуйг арилгаж чадахгүй
Золгүй үг түмэн боловч
Журам ёсыг тодруулж чадахгүй
Хоршоо үг
ааль журам — авир ёс, авир байдал
горим журам — дэг ёс
дүрэм журам — албан ёсны журам
дэг журам — сахилга бат, тогтсон мөрдлөг
ёс журам — тогтсон заншил, дэглэм, зарчим
заншил журам — хэвшиж тогтсон журам
сахилга журам — сахиж мөрдвөл зохих дэг
суртал журам — хэвшин тогтсон ёс дүрэм
тангараг журам — ам өчиг, андгайгаар батажсан журам
хэв журам — сахилга батыг хадгалах тогтолцоо
цэгц журам — гуйвашгүй бат журам
чиг журам — ариун зорилгоо болгосон журам
эмх журам — а.юмны эмх замбараа, эмх цэгц; б.үйл ажиллагааны тогтсон ёс дүрэм
журам горим — дэг ёс
журам ёс — тогтсон ёс
Товчилсон үг
ДЖСХБЗ — Дэг Журам, Сахилга, Хариуцлагыг Бэхжүүлэх Зөвлөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.