дүрэм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тодорхой байгууллагын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй эрх зүйн хэм хэмжээний баримтын нэг хэлбэр, журамласан зүйл
- 2.Ямар нэгэн үзэгдлийн зүй тогтол, байнгын харьцааг үзүүлсэн байдал
- 3.Сүрхий, маяг сүр
- 4.Хэвшиж нэгэнт заншсан ёс журам
- 5.Юмны дүр дүрс, төрх, төлөв байдал
- 6.Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зайлшгүй мөрдүүлэх суурь хэв шинжүүдийг болон шийдвэр гаргах хэм хэмжээг тогтоож, хооронд нь уялдуулсан эрх зүйн баримт бичиг
- 7.хэм хэмжээнд тогтсон жишиг болсон зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгrule, charter, regulations, law, regime
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дүрэм |
|---|---|
| Харьяалахын тийн | дүрмийн |
| Заахын тийн | дүрмийг |
| Өгөх орших тийн | дүрэмд |
| Гарахын тийн | дүрмээс |
| Үйлдэхийн тийн | дүрмээр |
| Хамтрахын тийн | дүрэмтэй |
| Чиглэхийн тийн | дүрэм рүү |
| Олон тоо | дүрмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
намын дүрэм — намын гишүүдийн мөрдөх журам
техникийн аюулгүйн дүрэм — техникээр ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны тогтсон заавар
дүрэм бус үйл үг хэл — зүй. - тодорхой дүрмээр зохицуулагддаггүй үйл үг
дүрэм зөрчих — тогтсон журам, зааврыг биелүүлэхгүй байх
дүрмийн шаардлага — дүрмийг биелүүлэх нөхцөл
дүрмийн заалт — дүрмийн нэгж тодорхойлолт
зөв бичих дүрэм хэл — шинж. - утга зохиолын хэлний үгийг бичих тогтсон хэм хэмжээ
үсгийн дүрэм хэл — шинж. - зөв бичих дүрэм
дүрэм үзүүлэх — сүр үзүүлэх
хэв дүрмээс гажих — тогтсон хэв журмыг зөрчих
байдал дүрмийг дагах — төлөв байдал, сахилга батыг мөрдөх
Хэлц үг
дүрэм судлуулах яриа — хугацаат цэргийн алба хааж буй байлдагчийг удаан хугацаагаар дүрэм уншуулж зогсоон дэглэх
Дөрөө өшиглөх хүн моринд гарна
Дүрэм мэдэх хүн манлайд гарна
Дур биш ёр
Дүрэм биш зураг
Хоршоо үг
дүрэм журам — албан ёсны журам
дүрэм заавар — тогтоон баталсан журам
байдал дүрэм — ёс горим
хууль дүрэм — хууль, тогтоол зэргийн ерөнхий нэр, албан ёсоор баталж хуульчилсан журам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.