Үндсэн хэсэг рүү шилжих

хэв

нэр үгтэмдэг нэрсул үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хэлбэр, янз байдал, маяг
IIнэр үг
  1. 1.
    Хээ, хэлбэр гаргах багаж
  2. 2.
    Ном, зураг зэргийн бар
  3. 3.
    Ором, мөр
IIIнэр үг
  1. 1.
    Дадаж заншсан уламжлалт ёс журам
  2. 2.
    Зүй тухайг харгалзан төв шударгыг барьж явах нь
IVтэмдэг нэр
  1. 1.
    Энгийн, ерийн, угийн
Vнэр үг
  1. 1.
    хэл шинжлэлҮйлийн эзэн уул үйлийг өөрөө үйлдэх, бусдаар үйлдүүлэх хийгээд бусадтай хамтран үйлдэх, бусадтай харилцан үйлдэлцэх, бусдын эрхэнд үйлдэгдэх, олуулаа үйлдэлцэх зэрэг утга санааг заах үйл үгийн хэлбэр
VIсул үг
  1. 1.
    Хүч нэмэгдүүлдэх сул үг
  2. 2.
    VIIхэв нэгхэн (хэвхэн).
нэр үг
  1. 1.
    хэм хэмжээнд тогтсон жишиг болсон зүйл

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгform, shape, type, pattern

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхэв
Харьяалахын тийнхэвийн
Заахын тийнхэвийг
Өгөх орших тийнхэвд
Гарахын тийнхэвээс
Үйлдэхийн тийнхэвээр
Хамтрахын тийнхэвтэй
Чиглэхийн тийнхэв рүү
Олон тоохэвүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хэв сайтай гэр — а.унь, тооно, хана нь тохирсон гэр; б.сайхан барьсан гэр

  • хэв нь эвдрэх — юм анхны хэлбэр байдлаа алдаж, загвартаа таарахгүй болох, янз муутай болох

  • хэвийн боов — цагаан сар болон аливаа баяр ёслолд зориулж, тусгай хэвэнд хэвлэж хийсэн боов

  • хэв хийлт — цутгуурын элсэн хэвийг хийх явц

  • боовны хэв — боов хэвлэхэд зориулж, хээ угалз сийлсэн, гонзгой, дугуй хэлбэр бүхий засмал мод

  • малгайн хэв — малгайнд хэлбэр гаргах зүйл

  • тоосго цохих хэв — тоосго хэвлэж гаргах засмал мод

  • цутгуурын хэв — юм цутгаж гаргах багаж

  • хэв өрөх — бар, үсэг өрөх

  • зургийн хэв — зураг хэвлэх мод

  • модон хэв — модоор хийсэн хэв

  • номын хэв — ном барлах үсэгт мод

  • тугалган хэв — тугалгаар хийсэн үсгийн загвар багаж

  • хорголжин хэв — тугалган бар

  • хэв сийлэх — мод, төмөрлөг зүйлд загвар маяг урлах

  • хэв орох — ором, мөр гарах

  • хэвийн цай — тусгай хэвд хийж, шахан хатаасан цай

  • гарын хэв гарах — гөлтгөнө зуурч шавж хийсэн гарны маяг хэлбэр

  • хурууны хэв — хурууны өндөгний хээ, ором

  • цасан дээрх гутлын хэв — цасан дээр гарсан гутлын мөр, ором

  • хэвт боорцог — хэв дарж хийсэн боорцгийн зүйл

  • хэв сахилга — удирдлага, зохион байгуулалтаас тогтоосон журамлаваас зохих суртал ба сахилга бат

  • хэв суртал — олон нийтийн нэгэнт дадаж заншсан ёс суртал

  • хэвийг сахих — хүний мөрдвөл зохих ёс журмыг дагаж, биеэ зөв авч явах

  • нийтийн хэв журам — нийтээр дагаж шийтгүүлбэл зохих журам ёс

  • хэвийн амьдрал — жирийн амьдрал

  • хэвийн ажиллагаа — ердийн, энгийн ажиллах явц

  • хэвийн байдал — байвал зохих ерийн байдал, хэмжээ

  • хэвийн дулаан — цельсийн арван таван хэмээс хорин таван хэм хүртэлх дулаан

  • хэвийн дулаант амьтан — ерийн байдалд биеийн дулаан нь хувирдаггүй, туйлын бага хувирдаг шувууны болон хөхтөний төрөл

  • хэвийн ай — зарим хэлний үйл үгэнд байдаг хэл зүйн нэгэн ай

Хэлц үг

  • Хэв нь жигд бол бичиг сайхан

  • Хэл нь цэгц бол яриа нь сайхан

  • Хэв нь ямар бол

  • Хурууд нь тийм

  • Хэт хутгаа солилцож

  • Хэв ёсоо ололцох

Зүйр цэцэн үг

  • Хэв жигд бол бичиг сайхан

  • Хэл нь цэгц бол яриа сайхан

  • Хэвээ сахиж явбал

  • Хэрэгт орохгүй

Хоршоо үг

  • хэв байдал — юмны шинж байдал, янз төрх

  • хэв галбир — а.хүний биеийн төрх байдал; б.юмны хийц маяг, загвар

  • хэв маяг — юмны хэлбэр дүрс, байдал

  • хэв намба — юмны хэлбэр, төрх байдал

  • хэв төрх — аливаа юмны хэлбэр байдал

  • хэв үлгэр — амьд бодосын дүрсийг эвдэлгүй тусгай аргаар хадгалсан үзүүлэн таниулах үлгэр дүрс, загвар

  • хэв хэлбэр — янз төрх

  • хэв шинж — янз байдал

  • хэв янз — хэлбэр дүрс

  • хэв журам — сахилга батыг хадгалах тогтолцоо

  • хэв заншил — нийгмийн хөгжлийн урт хугацааны туршид уламжлагдан хэвшсэн журам ёс, дадал

  • хэв ёс — дэглэм журам

  • хэв хууль — газар орны суртал, хүн ардын сэтгэлгээ, ёс заншлын дагуу тогтсон ёс суртал

  • хэв зарчим — хүмүүсийн үг яриа, үйл ажиллагаандаа баримтлаваас зохих баримжаа

  • хэв хэмжээ — а.юмны чанарыг батлахын тулд тогтоосон их бага, хүнд хөнгөний хэмжээ, нарийлаг эсэх зэрэг яс чанарын баримжаа; б.аливаа тогтоосон шаардлага ба нөхцөл

Товчилсон үг

  • ХЖГ — Хэв Журмын Газар

  • ХЖТ — Хэв Журмын Тасаг

  • ХЖХ — Хэв Журмын Хэлтэс

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.