задрах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юм цуцран алдрах, тайлагдах
- 2.Далдуур хийсэн, нууц зүйл илрэх
- 3.Цогцлон бүтсэн юм задрах, бутрах
- 4.Хэм зүйгээс хэтрэх
- 5.Ухаан бодол нэмэгдэх, тэлэх
- 1.Тэнгэрийн байдал муухайрч, гэнэт хуйсганан бүрхэх, хувьсах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | задрах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | задраана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | задралаа |
| Өнгөрсөн цаг (-в) | задрав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | задраажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | задраасан |
| Хэвшсэн нэр (-даг) | задраадаг |
| Холбох нөхцөл (-ж) | задрааж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | задраад |
| Болзох нөхцөл (-вал) | задраавал |
| Хүсэх (-маар) | задраамаар |
| Захирах (-аарай) | задраарай |
| Үгүйсгэх (-хгүй) | задрахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
баглаа задрах — баглаа алдрах
боодол задрах — боодол тайлагдах
дээс задрах — дээсний эрч алдрах
утас задрах — утасны эрч, нийтгээс тавигдах
хүлээс задрах — хүлээс алдрах
мэдээ задрах — мэдээ ил болох
нууц задрах — нууц мэдэгдэх, илчлэгдэх
авдар задрах — авдар углуурга, наалтаараа салах
сал задрах — салны бэхэлгээ задрах
нүүрс задрах — нүүрс бутрах
хэрэг задрах — хууль. - хэрэг илчлэгдэх
шарх задрах — шарх сэдрэх
шийдвэр задрах — шийдвэр ажил болохгүй өнгөрөх
задарсан хүн — а.ахиу давруу хүн; б.дэмий дампуу хүн
задарсан хүүхэд — үг авдаггүй хүүхэд
мэдлэг задрах — мэдлэг тэлж зузаарах
самбаа задрах — авхаалж, сэргэлэн зан нэмэгдэх
ухаан задрах — оюун ухаан тэлэх
тэнгэр задрах — агаарт үүл манан бүрхэж, ширүүн бороо орох юмуу, салхи шуурга, цас шамарга дэгдэн эвгүй болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.