хагалах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг эвдлэх, хэмхлэх
- 2.Мод зэрэг хатуу биет болон хөлдүү зүйлийг иртэй юмаар цохиж цуулах, жижиглэх
- 3.Бие эрхтэнээ гэмтээх, бэртээх
- 4.Тариалангийн газрыг сэндийлэх, хөрсийг нь зүсч ур-вуулах
- 5.шилжсэн утгаҮс, дэл зэрэг зүйлийг хоёр тийш нь хувааж ярах, самнах
- 6.шилжсэн утгаТэмцээн зөрөлдөөн бүхий хэрэг заргыг таслах, шийдэх, шийтгэх
- 7.шилжсэн утгаХүмүүсийн эв нэгдлийг бусниулан бутаргах.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хагалах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хагална |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хагаллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хагалав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хагалжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хагалсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хагалдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хагалж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хагалаад |
| Болзох нөхцөл (-вал) | хагалбал |
| Хүсэх (-маар) | хагалмаар |
| Захирах (-аарай) | хагалаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хагалахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аяга хагалах — аяга бутлан хэмхлэх
цонх хагалах — цонхны шил үйрүүлэх, бутлах
түлээ хагалах — мод жижиглэн түлэхэд бэлэн болгох
толгой хагалах — толгойгоо цохиж гэмтээх
атар хагалах — онгон зэлүүд газрыг тариа, ногоо тарихаар хөрсийг эргүүлэх, элдэншүүлэх
газар хагалах — газар сэндийчин тариа, ногоо тарихад бэлдэх
үс хагалах — а.үсээ хоёр тийш нь хуваан самнах; б.хуучир. хүний эхнэр болох
дэл хагалах — морины дэлийг хоёр тал руу нь ярж шанхлах
зарга хагалах — зарга таслах, зарга шийдэх
хэрэг хагалах — хэрэг таслах, хэрэг шийдэх
Хэлц үг
ам хагалах — хүний хэлж яри-хаас бэрхшээн зовниж байсан хэрэг явдлыг үүсгэн хэлж өгөх
амыг нь хагалах — морь хазаартаа дасах
салхийг нь хагалах — ажил хэргийг анх эхлүүлэх
толгой дээр цахиур хагалах — аргагүй хүч дийлж явах
↑ам хагалах
↑ амыг нь хагалах
↑ дэл хагалах
↑ салхийг нь хагалах
↑ толгой дээр цахиур хагалах
↑ үс хагалах
↑ цахиур хагалах
Зүйр цэцэн үг
толгой дээр цахиур хагалах (аргагүй хүч дийлж явах); онгигүй сүх түлээ хагалахгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.