маяг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны загвар, хэлбэр, дүр байдал
- 1.Этгээд гажуу зан, авир
- 2.Төлөв, байдал шинж
- 1.шашинЛам нарын бөгсөн биеэ ороон өмсөх банзал.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгstyle, model, type, fashion, form, shape, vagary, appearance
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | маяг |
|---|---|
| Харьяалахын тийн | маягийн |
| Заахын тийн | маягийг |
| Өгөх орших тийн | маягт |
| Гарахын тийн | маягаас |
| Үйлдэхийн тийн | маягаар |
| Хамтрахын тийн | маягтай |
| Чиглэхийн тийн | маяг руу |
| Олон тоо | маягууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
маягийг нь тааруулах — а.загварыг нь тохируулах; б.шилж. ааш занд нийцүүлэх
маяг гаргах — этгээд хачин зан гаргах
маяг ихт манханд багтахгүй цэцэн — этгээд зан аашаасаа болж нутаг усныхандаа ад үзэгдэх
Хэлц үг
Даяг үзээгүй бичээч
Маяг үзээгүй заргач
Маяг үзээгүй зураач
Маяг ихт
Манханд багтахгүй
Маяг нь манханд багтахгүй
Майга хөл нь шаахайдаа багтахгүй
Цагаан толгой үзээгүй бичээч
Маяг үзээгүй зурхайч
Хоршоо үг
арга маяг — аливаа зүйлийг хийх барил, загвар
дүрс маяг — тухайн зүйлийн ерөнхий дүр байдал, үлгэр
загвар маяг — хэлбэр загвар
үлгэр маяг — жишээ болгон хийсэн анхны загвар
хэв маяг — юмны хэлбэр дүрс
хэлбэр маяг — хэлбэр дүрс, байдал
маяг төлөв — юмны янз байдал
аяг маяг — этгээд гаж, элдэв ааш зан
маяг төрх — хүний шинж төрх, ааш аяг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.