налгар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөдөлгөөн удаан, амгалан тайван
- 2.Залхуу хойрго зан байдал;
- 3.Тавиун, уужим
- 4.Тогтуун, тайван
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | налгар |
|---|---|
| Харьяалахын тийн | налгарын |
| Заахын тийн | налгарыг |
| Өгөх орших тийн | налгард |
| Гарахын тийн | налгараас |
| Үйлдэхийн тийн | налгараар |
| Хамтрахын тийн | налгартай |
| Чиглэхийн тийн | налгар луу |
| Олон тоо | налгарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
налгар хүн — а.тайван, амгалан хүн; б.залхуу хойрго хүн
налгар өдөр — нартай дулаан, хур тунадас, бороо салхигүй тогтуун өдөр
налгар хөндий — тэгш тавиун хөндий газар
магнай нь гэдрэгээ налгар — магнай нь гэдрэгээ налчгар
Хоршоо үг
налгар тайван — санаа зовох, яарах зүйлгүй амгалан байдал
налгар тавиун — а.уудам, тэнэгэр; б.тогтуун
налгар тогтуун — тайван, амар амгалан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.