Үндсэн хэсэг рүү шилжих

нүүр

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠢᠭᠤᠷ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны толгойн өмнө тал, магнайгаас доод эрүүний зах хүртэлх хэсэг
  2. 2.
    шилжсэн утгаХүмүүсийн хоорондын найр тал, нэр хүнд
  3. 3.
    Юмны өвөр буюу өнгөн тал
  4. 4.
    Ном, сонин, сэтгүүлийн хуудасны нэг тал
  5. 5.
    Албан бичгийн эхэнд хэвлэсэн буюу дарсан тусгай тэмдэглэл
IIнэр үг
  1. 1.
    хуучирсанНүүгээд буух газар.
нэр үг
  1. 1.
    нүүрэн тал, урд хэсэг
  2. 2.
    нүдэнд шууд тусч байгаа нүүрэн тал, урд хэсэг

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгface; image; front; façade, facade; page; title

Тийн ялгал

Нэрлэхийн тийннүүр
Харьяалахын тийннүүрний
Заахын тийннүүрийг
Өгөх орших тийннүүрд
Гарахын тийннүүрнээс
Үйлдэхийн тийннүүрээр
Хамтрахын тийннүүртэй
Чиглэхийн тийннүүр лүү
Олон тоонүүрнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • нүүрээ арчих — хүн, амьтан толгойн өмнө талаа арчих

  • нүүрээ угаах — хүн, амьтан толгойн өмнө талаа угааж цэвэрлэх

  • нүүрээ харах — хүн, амьтан ямар нэгэн юманд толгойн өмнө талаа харах

  • нүүр нүүрээ харалцах — өөд өөдөөсөө харах

  • нүүр улайх — а.царай улаан ягаан өнгөтэй болох; б.шилж. ичиж зовох

  • улаан нүүрээрээ уулзах — яг тулгарах, учрах

  • нүүр учрах/нүүр тулах — биеэр уулзан учрах

  • нүүр гарын алчуур — нүүр гараа арчдаг алчуур

  • нүүр зулчилзах — ичиж зовсон царай гаргах

  • нүүр жалмайх — ичиж зовохыг мэдэхгүй байх

  • нүүр улалзах — ихэд ичих

  • нүүр түлэх — ичээх, шившиг болгох

  • нүүр халах — ичиж зовох

  • нүүр халаах/нүүр шарах — ичээх

  • нүүрэнд гал ноцох мэт болох — туйлын их ичих

  • нүүрнээс гал гарах — ихэд ичих, санаа зовох

  • нүүр хийх газаргүй болох — ихэд ичиж зовох, түүнээсээ болж хүний өөдөөс эгц харж чадахгүй байх

  • нүүр хагарах — а.олны өмнө ичиж зовохоо болих, биеэ барихаа болих; б.танилцах, ойртон нөхөрлөх

  • нүүр тахлах — а.хүнд бага ч гэсэн юм өгөх; б.хүнд байдалд орсон үед тусалж дэмжин нэр төрийг нь муутгалгүй авч гарах

  • нүүрээ шир­лэх — ичиж зовохоо байх, хүн чанар­гүй загнах

  • нүүр бөхтэй — зузаан нүүр­тэй

  • зузаан нүүртэй — ичиж зовохыг мэдэхгүй

  • нүүр баатар — ичих зовох зүйлгүй бардам

  • нүүр дүүрэн — тарган цатгалан

  • нүүр дүүрэн инээмсэглэх — сэтгэл ихэд ханамжтай инээмсэглэх

  • нүүр харагдтал зүлгэх — тухайн зүйлд хүний нүүр царай харагдтал цэвэрлэх

  • нүүрэн дээрээ — өнгөндөө, гаднаа

  • нүүрэн дээр нь хэлэх — алдаа дутагдлыг нь ил тодоор өөрт нь хэлэх

  • нүүр нүдгүй цохих — хаа сайгүй, хамаагүй цохих

  • нүүрийг нь угаах гээд нусаа түрхэх — нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэдэгтэй адил

  • нүүр муутай — а.нэр муутай; б.найз нөхөдгүй

  • нүүр сайтай — а.нэр хүндтэй; б.олон найз нөхөдтэй

  • нүүрийн буянтай — нэр хүндтэй хүн, олонд сайн нэртэй

  • нүүрээ буруулах — а.эгцлэн харахгүй байх; б.шилж. зангаа хувиргах, уулзахаас зайлсхийх

  • нүүр харах — а.уулзах; б.шилж. танилаар тал тохой татах

  • авдрын нүүр — авдрын урд тал

  • номын нүүр — ном бичгийн өнгөн тал

  • тавдугаар нүүр — тавдахь хуудас

  • албан бичигт нүүр дарах — албан бичигт тусгай тэмдэг дарах

  • хоёрдахь жилийн нүүр үзэх — хоёр жил болж байх

  • … болон өөр 1

Хэлц үг

  • нүүр халуун — зайлсхийх, эс зөвшөөрөхөд хэцүү байдал

  • нүүр нүдгүй — а.хаа сайгүй, зай завсаргүй; б.ширүүн, их

  • хоёр нүүртэй хүн — эсрэг тэсрэг хоёр этгээдэд үнэнч байдал үзүүлж, хоёуланд нь тал засагч

  • нүүр тал харах — танилаар тал тохой татах, зүй бусаар дотночлон үзэх

  • нүүр өгөх — а.эелдэг зан гаргах, найр тавих; б.эрхлүүлэх

  • нүүр алдах — нэр хүндгүй болох

  • нүүрээ барах — нэр хүндээ алдах

  • нүүр үзүүлэх — эелдэг зан ааш гарган найрсаг хандах

  • нүүрээ улалзуулах — олны өмнө муугаа дуудуулж, ихэд ичих

  • нүүр шагнах — найрсаг, ая талтай хандах

  • хоёр нүүр гаргах — санаа зорилго, ажил үйл өөр хүмүүст нэгэн зэрэг үйлчлэх

  • нүүр баасдах/баастах — нүүр улайлгах, ичээх, нэр муутгах, нэр бузарлах

    Луу гүний баян Итгэлтэд сул юм амсуулж нүүрээ баасдъя гэж хэн бодох вэ дээ гэж Бадарч хөгжилтэй инээв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • нүүр баатар — санаа зовохгүй, сэтгэл амар, бардам

    Дамдин өөрийнх нь биш болохоор нүүр баатар “Базаржавынх” гэлээ (С.Дашдооров, Говийн өндөр).

  • нүүр бөх — ичдэггүй

    Нүүр бөх ноёд нутгаа харлуулах (хэвш).

  • нүүр буруулах — зугтах, бултах

    Ижил сүргээсээ хөөгдөн гарсан байдаснууд эцгийн энэрлийг үүрсэн гуйх боловч азарга ууртай нүдээ дүрлийлгэн, хамраа тачигнуулж, эрчит дөрвөн туурайгаа цавчлах нь охиноосоо нүүр буруулсныг илтгэнэ (Зян Рун, Чонон сүлд).

    Намсрай Балданцэрэнг харахтайгаа зэрэг нүүр буруулан байцаагчид дугтуйтай бичиг гаргаж өгөөд мөн нүд буруулсан чигээрээ гарав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • нүүр дүүрэн — тарган цатгалан, бардам, сэтгэл ихэд ханамжтай

    Өмнө нь түүнийг гэрэл гэгээ, нүүр дүүрэн инээмсэглэл даллан хүлээж байх шиг бодол төрнө (С.Лочин, Сэтгэлийн өнгө).

  • нүүр олох — бусдад саймшран тал засах

    Сайхан хүүхний өнгөнд тачаадсан дэргэдийн тэр ламбугай эрх танхил зантай тэр сайхан хүүхэнд нүүр олох гэж элдвээр оролдож байгаад…(Б.Ринчен, Үүрийн туяа).

  • нүүр тал олох — өөрийн тусын тулд ая тал засан ихэс дээдсийн сэтгэлд таалагдах

    Би одоо амбанд нүүр тал олж давхар пүнлүү хүртэнэ гэж горилох цаг өнгөрсөн (Ж.Пүрэв, Гурван зангилаа).

  • нүүр талтай — танилаар тал тохой татах, зүй бусаар дотночлон үзэх

    Урьд Жавзандамба хутагтад их нүүр талтай явсан (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • нүүр тахлах — а.хүнд бага ч гэсэн юм өгөх

    Уух уухгүй нь хамаагүй. Амьтны нүүрийг тахалж, өөрийнхөө нүүрийг халууцуулахгүй бол болох нь тэр (М.Цэдэндорж, Хүний нүүр халуун). б.хүнд байдалд орсон үед тусалж дэмжин нэр төрийг нь муутгалгүй авч гарах

  • нүүр түлэх — ичээх, шившиг болгох

    Тоглоом авч буцаж явахдаа –Ээ чааваас, нээрээ ч тиймэрхүү юм уу, ингэж нүүрээ түлдэг байх гэж (Л.Ванган, Худалдагчийн зүүд).

  • нүүр улайх — ичиж зовох

    Энэ газар би хэдэн үе болтол ингэж нүүр улайж явсангүй (Д.Нацагдорж, Их авхай).

  • нүүр учрах/тулах — биеэр уулзан учрах

    Багш нь Сувд дүүтэй нүүр тулж, үгийн нь өнгийг тогших уу даа гэж өвгөн Нэрэн ихэд санаашран өгүүлээд, урдаа дэлгэсэн номын хуудсыг сөхөв (З.Баттулга. Уяхан замбуутив).

  • нүүр үзэх — цаг хугацааг туулан өнгөрөөх

    Гэр ядуу тул эх нь түүнийг хотод илгээж Дагдангийнд зарцлуулан суулгасаар гурван жилийн нүүр үзэж байгаа нь энэ (Д.Нацагдорж, Цагаан сар ба хар нулимс).

  • нүүр халаах/шарах — ичээх

    Ингэж хөгөө чирснийг минь ярьж нүүр халаах бий гэж Доной зовж байлаа (С.Дашдэндэв, Луу).

  • нүүр хагарах — а.олны өмнө ичиж зовохоо болих, биеэ барихаа болих

    Гүдэс хээгүй зантай Дамдин энэ залуусын дунд орсноор бишгүй л нэг нүүр хагарч, нүд тайлж байлаа (С.Дашдооров, Говийн өндөр). б.танилцах, ойртон нөхөрлөх

  • нүүр халах — ичиж зовох

    Бусад айлын хүүхдүүд мөн ч сайхан юм урлаж, бид хүүхдээ тийм юманд сургах нь яав даа. Мөн ч нүүр халлаа шүү (М.Цэдэндорж, Хүний нүүр халуун).

  • нүүр хийх газаргүй болох/болгох — туйлын их ичиж зовох

    Санжаа Должинд санаархаж байна гэдгийг бригадынхнаар барахгүй баазаар нэг шуугилдах болсон тул Должин туйлгүй ичиж, нүүр хийх газаргүй болов (Б.Банзрагч, Өгсүүр зам).

    Чи өчигдөр хуриман дээр намайг хундагаар шахаж, ая бариулж ёстой нүүр хийх газаргүй болголоо доо.

  • нүүрийн буянтай — нэр хүндтэй хүн, олонд сайн нэртэй

    Ер нь Хүрэл нүүрийн буянтай хүн байв. Сэлээдий буутай ноёноос аваад бас бусад гамин цөм дотночлон үзнэ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • нүүрнээс гал гарах — ихэд ичих, санаа зовох

    Миний зовсон гэдэг чинь, энэ балай яриа ахын чихэнд хүрчихдэггүй байгаа гэхээс нүүрнээс гал гарах шиг боллоо (Э.Оюун, Би эндээс явахгүй).

  • нүүртэй болох — хүний өөдөөс харах нэр төртэй болох

    Энэ их өр зээлнээсээ салж, амьтан ах дүүгийнхээ өмнө нүүртэй болсон нь сайн хэрэг.

  • нүүрэн дээр нь — ил шууд, дэргэд нь, ил тод

    Өвгөн тэрэгч Сономыг хүний шаар гэж дотроо их л голж түүний зусар зулгуйч, хомхой долгомцгийг нүүрэн дээр нь улаа бутартал хэлэх дуртай (Ш.Гаадамба, Тэрэгчийн хүү).

  • нүүрээ/нэр нүүрээ барах — нэр нүүргүй болох

    Харамч хүнээс юм гуйна гэдэг нэр нүүрээ барахаас өөрцгүй хэрэг.

  • нүүрээ бодох — хар амиа бодох

    Нэрт хуульч нүүрээ бодоод, энэ маргаанд орсонгүй.

  • нүүрээ буруулах — зангаа хувиргах

    Тэгээд нүүрээ буруулах зуур “би энэ согоо, солонго шиг амьтны өмнө ямар үхээрийн муухай харагдаж байгаа бол” гэж гаслантайгаар боджээ (Д.Маам, Тэмээний дууль).

  • нүүрээ нулимсаар угаах — маш их уйлах

    Үхлийн өмнө хүчгүйдээ бухимдсан бухимдал, дэмий зэмлүүлсэндээ гомдсон гомдлыг ийнхүү гашуун нүүрээ нулимсаар угаахаас өөр арга байсангүй.

  • нүүрээ ширлэх — ичиж зовохоо байх, хүн чанаргүй загнах

    Хүний нулимс байтугай цус үзэхээсээ айхгүй болж нүүрээ ширлэсэн Содов Пагмын гиншин уйлах дуунд ер уярах шинжгүй магнайныхаа арьсыг атируулан хээв нэг эвшээв (П.Хорлоо, Багш).

  • ↑ зөөлөн нүүртэй

  • ↑ зузаан нүүртэй

  • ↑ нэр нүүр

  • … болон өөр 27

Зүйр цэцэн үг

  • Нүүрийн хөөг угаавал арилна

  • Нүглийн хөө үхэвч арилахгүй

  • Нүүр улайж

  • Нүд бүлтийх

  • Ичих нүүрэндээ илэг наах

  • Нүүр өгөхөд хамар авахгүй

  • Нэрийн хор

  • Нүүрний хир

Хоршоо үг

  • нүүр ам — хүн, амьтны толгойн өмнө этгээд болон уруулын завсарх сүв

  • нүүр гар — хүн, амьтны толгойн өмнө этгээд болон мөрнөөс хурууны шувтрах үе хүртэлх хэсэг

  • нүүр царай — а.хүний зүс царай; б.шилж. өнгө төрх, байдал

  • нэр нүүр — нэр хүнд

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠨᠢᠭᠤᠷ (niɣur, “face”), from Middle Mongol ᠨ᠋ᠢᠭ᠍ᠤᠷ (niɣur /⁠ni'ur⁠/, “face”), from Proto-Mongolic *nixür (“face”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.