хуудас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ном бичиг, дэвтрийн цаас, тал, нэг ширхэг сул цаас
- 2.хуучирсанБичмэл болон машиндсан зүйлийн хэмжээг тооцох хэвлэлийн нэгж
- 3.Компьютероор шивсэн зүйлийн хэмжээг тооцоолох хэвлэлийн хуудасны нэгж
- 4.Зарим нэгэн бичиг, захиа баримт
- 5.Дээл хувцасны дотроос салгаж авсан өнгө хуулга
- 6.Хуулж авсан нимгэн хавтгай юм
- 7.Уулын хамрын хажуу дахь өргөвтөр нуга
- 8.шилжсэн утгаТүүхэн бодтой үйл явдал, түүний бичиж үлдээсэн ном судар
- 1.Амьтны далны ховил дахь мах
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpage, sheet of paper, leaf, list
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуудас |
|---|---|
| Харьяалахын тийн | хуудасны |
| Заахын тийн | хуудсыг |
| Өгөх орших тийн | хуудсанд |
| Гарахын тийн | хуудаснаас |
| Үйлдэхийн тийн | хуудсаар |
| Хамтрахын тийн | хуудастай |
| Чиглэхийн тийн | хуудас руу |
| Олон тоо | хуудаснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хуудас хуудсаар нь унших — номыг тал талаар нь унших
хуудас эргүүлэх — ном дэвтрийн цаас эргүүлэх
гурван хуудас — ном дэвтрийн гурван тал
навчит хуудас — хуучир. - эвхмэл цаасанд хатуу гадар хийн, түүн дээрээ зураг зурж, бичиг бичсэн нь
номын хуудас — номын хоёр нүүр бүхий нэг тал
нэг хуудас цаас — нэг ширхэг цаас
судрын хуудас — судрын хоёр нүүр бүхий нэг тал
зохиогчийн хуудас — зохиогчийн зохиолыг хэвлэлийн дөчин мянган үсгийн тэмдэгтээр бодсон нэгж
хэвлэлийн хуудас — а.ном хэвлэлийн нүүр, тал; б.ном, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл; в.6084, 6092, 7092, 70108, 84108 сантиметрийн хэмжээтэй хэвлэлийн цаасны талбайн хэмжээ
хэвлэлийн нэгж хуудас — компьютероор шивсэн “A4”-ийн цаасны найман нүүр буюу дөрвөн хуудас
албан хуудас явуулах — албан бичиг явуулах
зурагт хуудас — зураг бүхий цаас
сонгуулийн хуудас — сонгуульд нэр дэвшигчдийн нэр бүхий цаас
тойрох хуудас — ажлаас гарахад, тухайн албан газарт өргүй болохыг нотлох бичиг
ухуулах хуудас — ухуулан сэнхрүүлэх утгатай бичиг бүхий цаас
хуанлийн хуудас — цаг тооны бичгийн нэг тал
хуудас бичиж үлдээх — цаасан дээр бичиг бичиж үлдээх
хуучин дээлийн хуудас — хуучин дээлийн хуулга
хуудас алт — юм будах ширдэхэд зориулж хийсэн нимгэн алт, цаасан алт
хуудас төмөр — нимгэн гөлмөн төмөр
уулын хуудас — уул нурууны доош буусан хамрын хажуу дахь тэлүүхэн хотгор нугачаа
түүхийн хуудас — ном сударт, түүх шаштирт тэмдэглэгдэн үлдсэн нь
хуудас мах — мал гөрөөсний далны ховилын дотоод мах
далны хуудас — далны ар талын булчин мах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.