олс
Тайлбар
- 1.ургамалЯлмын төрлийн өндөр өвс, үрээс нь тос гаргаж авна, үндэс, навч, цэцэг нь эмийн найрлагад орно
- 2.ургамалМөн ургамлаар хийсэн татлага, дээс
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгhemp, rope, chain
Нийлмэл үг
олсны тос — олсны үрээс гаргаж авсан тос
олсон аргамж — олсоор хийсэн морь мал тогтоох урт уяа
олсон нэхмэл — олсон утсаар нэхсэн нэхмэл
олсон шаа — хөвөн олс хоёрын холимог ээрмэлээр нэхсэн артай бөс
олсон хараацай — амьт. - хараацайн төрлийн сэвх бүхий шувуу, хятран хараацай
Хэлц үг
Муу эр архинд чангардаг
Олс дээс усанд чангардаг
Олбоггүй хүн уурандаа чангарна
Олс дээс усанд чангарна
Олиггүй эр архинд чангардаг
Олс дээсний эрчим нь дагнавал
Оломны сурнаас бөх
Олс дээсэнд мод хөрөөдөгдөнө
Усан дусалд чулуу цоорно
Хоолой урт гээд
Олс дээс залгидаггүй
Зүйр цэцэн үг
Олсны хүч эрчиндээ байдаг
Олны хүч дэмэндээ байдаг
Хоршоо үг
олс дээс — олсоор хийсэн татлага, уяа
олс татлага — ямар нэгэн зүйлийг хүлж баглах, дарж бөхлөх уяа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.