хэц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хоёр шонг холбож, газраас хөндий тогтоосон зэл
- 2.Цацар майхныг тэлж, тал тал тийш татдаг нарийн оосор
- 1.Газар нутгийн хөвөө хязгаар, хил зааг
- 1.Уул нуруу, хад асганы цавчим өндөр, огцом налуу газар
- 1.Загасны өөш тор, төлийн хөгнө зэргийг хумих татлага.
- 1.бөө мөргөлБөө нарын хэрэглэдэг бүрээстэй тал хэнгэрэг
- 1.Аливаа үйл хэргийн эв зүйн зохицол, тохирол
- 2.VII нэрУраг төрлийн холбоо сүлбээ
- 3.VIIIтэмУргамлын хэвтээ юмуу мөлхөө иштэй нь
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэц |
|---|---|
| Харьяалахын тийн | хэцийн |
| Заахын тийн | хэцийг |
| Өгөх орших тийн | хэцэд |
| Гарахын тийн | хэцээс |
| Үйлдэхийн тийн | хэцээр |
| Хамтрахын тийн | хэцтэй |
| Чиглэхийн тийн | хэц рүү |
| Олон тоо | хэцүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэц татах — хоёр модны хооронд олс дээсээр цэрэв, зэл татах
морины хэц уяа — өндөр хоёр модны хооронд морь уяхаар татсан урт сур, олс
юм өлгөх хэц — угаасан хувцас зэргийг дэлгэж тохон хатаах зүйл
майхны хэц — майхныг тал тал тийш тэлж татах нарийн оосор
хэц хязгаар — хилийн зааг
хил хэц газар нутаглах — хилийн хязгаарт суух
уулын хэц — уулын цавчим өндөр хэсэг
хэц газар — өндөрлөг газар
бөөгийн хэц — бөөгийн тал хэнгэрэг
хэц хэлхээ нийлэх — ямарваа үйл хэргийн эв зүй зохицон тохирох
хэц нь бүтэн айл — ураг садан нь хотлоороо энх мэнд айл
хэц нь тасрах — ургийн холбоо арилж, үгүй болох
хэц өвс — хэвтээ, мөлхөө иштэй өвс
хэц цэцэг — хэвтээ, мөлхөө иштэй цэцэг
Хоршоо үг
хэц хэлхээ — нэг төрлийн бодос юмны нөгөөтэйгөө тохирох харилцаа
хэц холбоо — ураг садны холбоо, харьцаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.