уяа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Морь малыг уяж тогтоохоор бэлдсэн ганц болон хэд хэдэн шон мод босгож зэл татсан нь
- 2.Адуу, тэмээ зэргийг хурдлуулахаар сойх үйлийн нэр
- 3.Нохой ба мал амьтныг уях нарийн төмөр буюу олс дээсний зэрэг юм
- 4.Оосор, бүч, цулбуур зэргийг зангидах арга
- 5.Хулгайч нарын бэрх уул хад, мод мэтэд хулуусан (хулгайлсан) малыг нуун далдалж хадгалах нууц чухал газар
- 6.шилжсэн утгаХүний сэтгэлийг татах зүйл
- 7.холбож залгах хэрэгсэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уяа |
|---|---|
| Харьяалахын тийн | уяаны |
| Заахын тийн | уяаг |
| Өгөх орших тийн | уяад |
| Гарахын тийн | уяанаас |
| Үйлдэхийн тийн | уяагаар |
| Хамтрахын тийн | уяатай |
| Чиглэхийн тийн | уяа руу |
| Олон тоо | уяанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морины уяа — морь уяж тогтоохоор бэлдсэн зүйл
уяа алдах — а.зугтах, алга болох; б.уяа нь алдуурах
уяа авах — уралдах морины уяа сойлго таарах
уяаны морь — а.наадамд уралдуулахаар уяж байгаа хурдан морь; б.албан ажилд хэрэглэхээр бэлтгэсэн морь
нохойны уяа — а.нохойг оосорлох зүйл; б.нохойг уях газар
уяа алдуурах — уяас нь саарч тавигдах, сулрах
хулгайчийн уяа — хулгайч нарын цуглан үүрлэх газар
Хэлц үг
сэтгэлийн уяа — сэтгэлээс уясан мэт ямагт дурсан бодогдож байх зүйл
уяаг нь уртасгаж, угаадсыг нь нэмэх — хоол хүнсийг нь ахиухан өгч, өөрийн хүн болгон ашиглах
Хэрвээ би хошуу толгойлж байсан сан бол эд нар шиг хөдлөх бүртээ Хятадын пүүсэнд нялх хүүхэд шиг мэхлүүлэн өр тавьж албан татвараар манай мэтийнхнийг чирэгдүүлж байхын оронд хошууны тоогоо алдсан гуйлгачныг цуглуулж авчраад уяаг нь уртхан уяж угаадсыг нь өтгөхөн шиг өгч байгаад цэмбэ нэхүүлэхгүй юу (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Овоо цор цор хийдэг болжээ. Уяаг чинь уртасгаж, угаадсыг чинь нэмэх цаг нь иржээ
уяаны нохой — зарц, туршуул, тагнуул
Сайд ч хэд хэдэн уяаны нохойтой дог оо. Үйл хөдлөл бүрийг алдалгүй анхаардаг хүн шүү дээ.
уяатай нохой шиг — ямар нэг шалтгааны улмаас хаашаа ч явж чадахгүй байх
Харин өөрөө бол зээлийн төлбөрт барьцаалагдаж, уяатай нохой шиг байхыг хүсээгүйн улмаас ингээд шувуу дурандаад шувуу шиг чөлөөтэй явж байдаг.
Хоршоо үг
аргамж уяа — морь мал уяж тогтоож юм
уяа зэл — морь уяж адуулах газар
уяа ногт — юм уях зүйл болон морины толгойд зүүх гархи зуузайгүй оосор
уяа засал — морь уралдуулах арга барил, ажиллагаа
уяа сойлго — морины уяа засалын үед тусгай горимоор хоолыг нь сойх нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.