орох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эрэгчин, эмэгчин амьтны орооны цаг болох
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto enter, to go in; to join (an institution); to be involved in; to (re)enter (a state); to recover, obtain (a quality); to go down (a tree, a river,...); to be used up, to be required (of a resource in a process); to fall
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | орох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | орно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | орлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | оров |
| Өнгөрсөн цаг (-жээ) | оржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | орсон |
| Хэвшсэн нэр (-даг) | ордог |
| Холбох нөхцөл (-ж) | орж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ороод |
| Болзох нөхцөл (-вал) | орвол |
| Хүсэх (-маар) | ормоор |
| Захирах (-аарай) | ороорой |
| Үгүйсгэх (-хгүй) | орохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ороо нь орох — адгуус амьтны орооны үед нийлэх чадвар нь идэвхжих
буур орох — буурын орооны цаг болох
Хэлц үг
↑аавынд орох
↑ авсанд орох
↑ аминд орох
↑ амь орох
↑ ацан шалаанд орох
↑ буруу замаар орох
↑ бэр орох
↑ гарт орох
↑ гол орох
↑ голд орох
↑ дансны үдээсэнд орох
↑ жиг орох
↑ зүрхэнд орох
↑ зүс орох
↑ нуман тулгуурт орох
↑ од нь орох
↑ урхинд орох
↑ үнийн хайчинд орох
↑ хүргэн орох
↑ хэл аманд орох
↑ цөв орох
Арилах тэнгэр хаяанаасаа цэлмэх
Орох тэнгэр оройноосоо цэлмэх
Гарах нар улайвал ган болохын отлого
Орох нар улайвал ус болохын отлого
Олны үг ортой
Орох тэнгэр үүлтэй
Омог ихэдвэл орон эзлэгч хаанд ч зохихгүй
Орох ихэдвэл орчлон дэлхийд ч зохихгүй
Оргих нь ихэдвэл ширгэх нь их
Орох нь ихэдвэл гарах нь их
Орох газаргүй
Шургах нүхгүй
Орох гэр
Оочих аягагүй
Орох гэсэн үүд
Утаа гаргах гэсэн тооно
Орох нар улайвал үер болохын отлого
Орон гаран гасалбал уршиг болохын отлого
Орох наран байдалтай
- … болон өөр 22
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠣᠷᠣᠬᠤ (oroqu), from Middle Mongol ᠣᠷᠠᠬᠤ (oraqu), from Proto-Mongolic *oru-, compare Buryat орохо (oroxo), Kalmyk орх (orx).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.