хөвөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэхмэл юмны ширхгийг задлан цувах
- 2.Эвхсэн утас зэргийн алдран цувах
- 3.Юмыг нарийн ширхгээр цувах
- 1.Юм усанд живэхгүй өргөгдөж дээр нь тогтох
- 2.Агаарт хөөрөн тогтох;
- 1.Тэнүүлч, бадарчин зэргийн тэнүүчлэн явах, энэ тэрүүгээр хэсэх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хөвөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хөвнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хөвлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | хөвөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хөвжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хөвсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | хөвдөг |
| Холбох нөхцөл (-ж) | хөвж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хөвөөд |
| Болзох нөхцөл (-вал) | хөвбөл |
| Хүсэх (-маар) | хөвмөөр |
| Захирах (-аарай) | хөвөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хөвөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цуудас хөвөх — цуудас задлан цувах
утас хөвөх — утас алдран цувах
дээс хөвөх — дээс алдран цувах
унгас ноос хөвөх — унгас ноос нарийн ширхгээр цувах
онгоц усанд хөвөх — онгоц усны мандал дээр зүсэн явах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.