саарал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үл мэдэг үнсэн цэнхэр, хар туяатай зэвхий цагаан өнгө
- 2.Мал адгуусны зэгэл зүс
- 3.шилжсэн утгаЧанар тааруу, муухан.
- 1.Хурд саарах байдал.
- 1.шилжсэн утгацээрлэсэнЧонын цээр нэр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | саарал |
|---|---|
| Харьяалахын тийн | саарлын |
| Заахын тийн | саарлыг |
| Өгөх орших тийн | сааралд |
| Гарахын тийн | саарлаас |
| Үйлдэхийн тийн | саарлаар |
| Хамтрахын тийн | сааралтай |
| Чиглэхийн тийн | саарал луу |
| Олон тоо | саарлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бор саарал — а.хар цагаан хольцолдсон зэвхий өнгө; б.адууны харавтар сортой цайвар зүсэм
зэвхий саарал — а.онгож гандсан мэт өнгөгүй байдал; б.адууны гялбаагүй бор саарал зүсэм
зэгэл саарал — үнсэн саарал
орог саарал — өнгө будаг жигд бус, алаг халтар
үнсэн саарал — зэвхий саарал, үнсний өнгө шиг өнгө
хар саарал — цагаантай хольцолдсон хар
саарал юм — цайвар хар өнгөтэй зүйл
саарал цагаан элэгт — амьт. - цайвар цагаан өнгийн сар шувуу
саарал морь — үнсэн зүстэй морь
дэлт саарал — дэлт чоно
саарал нохой — чонын цээр нэр
Хэлц үг
Саарал илжиг сайндаа жороолохгүй
Сандрахдаа жороолж байна
Саарал мориноосоо салбал талын дунд
Сал онгоцноосоо салбал далайн дунд
Саарал морины нэр солигдохгүй
Шар алтны өнгө хувирахгүй
Саарал морь сайндаа биш даариндаа
Сагсуу хүн оргио
Саарал илжиг цогио
Сайн хүн санаагаараа
Саарал морь явдлаараа
Сайн эр зарганд унана
Саарал морь шаварт унана
Сайн юмны зүг
Саарал илжиг шиг хашин
Сая хүн маханд орвол
Саарал илжгээ алж иднэ
Зүйр цэцэн үг
Саарал морины зүс солигддоггүй
Шар алтны өнгө хувирдаггүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.