саарах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны эрч харих, сулрах
- 2.Эрч нь задрах, алдагдах
- 3.Эрч хүч нь буурах
- 4.Намжих, багасах
- 5.Ямар нэгэн зүйлийн хэм алдагдаж удаашрах
- 6.шилжсэн утгаБууран доройтох.
- 1.Төлөвлөсөн зүйл үл бүтэх
- 1.Мохох, шантрах
- 1.Дууны өнгө, хөг аялгуу эрээнтэх
- 1.хуучирсанЭргэлзэн тээнэгэлзэх, татгалзах.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | саарах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | саарна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | саарлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | саарав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | саарчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | саарсан |
| Хэвшсэн нэр (-даг) | саардаг |
| Холбох нөхцөл (-ж) | саарч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | саараад |
| Болзох нөхцөл (-вал) | саарвал |
| Хүсэх (-маар) | саармаар |
| Захирах (-аарай) | саараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | саарахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрийн бүслүүр саарах — а.гэрийн бүслүүр сулрах; б.бүслүүрийн эрч алдагдах
уяа саарах — а.уяаны эрч харих; б.уяа задрах
эрч саарах — эрч хүч нь буурах
илч саарах — а.нарны илч багасах; б.өвчин намжих; в.шилж. тухайн зүйлийн чанар муудах
од саарах — үүр цайж, одод харагдахаа болих
тарга хүч саарах — тарга алдан турах
үнээний сүү саарах — үнээний сүү татрах
хурд саарах — хурд буурах
болзоо саарах — болзоо бүтэлгүйтэх
зориг саарах — зориг мохох
хуурын хэл саарах — хуур хэлгийрэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.