саармаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эерэг, сөрөг буюу аливаа зүйлийн хоёр талын аль алины нь шинжийг агуулсан дундын байдал
- 2.Шийдвэргүй, тээнэгэлзмээр; саармаг явдал (тогтсон тодорхой шийдгүй хэрэг явдал)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | саармаг |
|---|---|
| Харьяалахын тийн | саармагийн |
| Заахын тийн | саармагийг |
| Өгөх орших тийн | саармагт |
| Гарахын тийн | саармагаас |
| Үйлдэхийн тийн | саармагаар |
| Хамтрахын тийн | саармагтай |
| Чиглэхийн тийн | саармаг руу |
| Олон тоо | саармагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
саармаг хүйс — анагаах. - эр, эм бэлгийн булчирхайтай бэлгэ эрхтний гаж буруу тогтоц
саармаг эгшиг хэл — шинж. - хэлний дундуур, дундуураас урагш хэлэгдэх, эр эм үгийн аль алиных нь бүтцэд оролцож чадах “и” эгшиг
Хоршоо үг
үйрмэг саармаг — үйрч хэмхэрсэн болон хэмхэрээгүй мэт дундын шинжийг агуулсан нь
манин саармаг — тухайн хоёр зүйлийн аль алины нь шинжийг хадгалсан байдал
солиг саармаг — зөрчил маргаан бүхий, үнэн учир нь олдохгүй байдал
ташаа саармаг — буруу зөв, үнэн худал нь мэдэгдэхгүй байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.