тэнүүн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны бие, сэтгэл тавиу, тогтуун сайхан амар төвшин байдал
- 2.Өргөн уудам
- 3.Цаг улирлын дулаан тогтуун, сайхан нь
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэнүүн |
|---|---|
| Харьяалахын тийн | тэнүүний |
| Заахын тийн | тэнүүнийг |
| Өгөх орших тийн | тэнүүнд |
| Гарахын тийн | тэнүүнээс |
| Үйлдэхийн тийн | тэнүүнээр |
| Хамтрахын тийн | тэнүүнтэй |
| Чиглэхийн тийн | тэнүүн рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэнүүн сайхан амьдрал — амар төвшин, элбэг дэлбэг амьдрал
тэнүүн сүрэг — тогтуун сүрэг
тэнүүн сэтгэл — уужим тавиу сэтгэл
магнай тэнүүн — санаа зовох зүйлгүй, амгалан тайван
тэнүүн сайхан нутаг — өргөн уудам, өвс ургамал сайтай нутаг
тэнүүн намар цаг — тогтуун сайхан дулаан намар
Хэлц үг
магнай тэнүүн — дотроо баяртай, сэтгэл хангалуун
Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр
Хоршоо үг
өрнүүн тэнүүн — сэтгэл санаа тайван, өөдрөг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.