урхи
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ан амьтныг барих чангардаг гогцоо, оосор бүхий нэгэн зүйл агнуурын хэрэгсэл
- 2.Цалам
- 3.шилжсэн утгаОв, мэх, муу арга
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | урхи |
|---|---|
| Харьяалахын тийн | урхины |
| Заахын тийн | урхийг |
| Өгөх орших тийн | урхид |
| Гарахын тийн | урхинаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | урхитай |
| Чиглэхийн тийн | урхи руу |
| Олон тоо | урхинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
урхи тавих — ямар нэг амьтан барихаар мөр дээр нь урхи зүүх
оготны урхи — оготны нүхэнд тавих занга
Хэлц үг
урхинд оруулах — бусдыг өөрийн муу үйлд башир аргаар оруулах, мэхлэх
урхинд орох — бусдын муу арга залинд унах, занганд орох, мэхлэгдэх
Урхи хөл тойрно
Ухаан тал тойрно
Хоршоо үг
урхи тор — ан барих зориулалттай хэрэгсэл
урхи цалам — занга болон бугуйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.