хана
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шувууны жигүүрт сөдний дараа ургасан өд.
- 1.Монгол гэрийн туурга босгон барих зориулалт бүхий торлон үдэж бэхэлсэн савханцар яс мод
- 2.Барилга байшингийн туурга
- 3.Барилгыг шавардахад шаврыг тогтоохын тул туурганд барьж хадах сараалж
- 4.Сур, шагай харвахад өрөх өндөр өрөг
- 5.Дотоод эрхтний дотор тал
- 6.Хананы дүрстэй буюу үйлдэлтэй зүйл; ханан бөх (тэмээний бөх нэг тийшээ эсвэл хоёр тийшээ яльгүй хэвийсэн нь), ханан дуганцаг (хадан оромж), ханан мөргүүлэг (ханан хад), ханан ташаалавч (ханын мод мэт жишүү нарийн модоор хийсэн ташаалавч), ханан хад (эгц өндөр хад), ханан хээ (ханын нүд мэт дөрвөлжин нэгэн зүйл хээ), ханан цонх (нарийн урт модоор ханын нүд мэт дөрвөлжлөн нүх гарган үйлдээд цаас наадаг байсан хуучны цонх).
- 1.өрлөгөн хайс (цэцэрлэг эсвэл эзэмшил газрыг тойруулан)
- зам дагасан хана
- тэр цэцэрлэгийн хананы ард шумбасан мөн хүлээсэн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгwall
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хана |
|---|---|
| Харьяалахын тийн | хананыW |
| Заахын тийн | ханыгW |
| Өгөх орших тийн | ханандW |
| Гарахын тийн | хананаасW |
| Үйлдэхийн тийн | ханаарW |
| Хамтрахын тийн | ханатайW |
| Чиглэхийн тийн | хана руу |
| Олон тоо | ханануудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ханын толгой — унины бөгсийг сагалдаргаар бэхлэн тавьж тогтоох жижиг ацнууд
ханын үдээр — ханын моднуудыг товчлон үдэх бэхлээс
ханын үдээс — ханыг үдэх сур
ханын шийр — ханын газарт суурилан тулж тогтох доод хэсэг
хана амлах — монгол гэрийн ханыг амаар нь нийлүүлж угсрах
ханын ам — монгол гэрийн ханыг нийлүүлэн боох уулзвар
ханын нохой ам — хоёр ханын нийлдэггүй буруу ам
ханын нүд — дэлгэсэн ханын дөрвөлжин нүхнүүд
ханын цаг — хананд хадахад тохируулсан том цаг
байшингийн хана — байшингийн туурга
ханын зураг — байшингийн ханан дээр хадсан буюу зурсан зураг
ханын сонин — байгууллагын дотоод үйл ажиллагаа, холбогдох хууль дүрмийг сурталчилсан хананд хадаж нийтэд үзүүлэх самбар
ханан гүрвэл — амьт. - өнгө бор, бор эрээн, бие нь жижиг хайрстай дөрвөн мөч богино, савартаа соруултай, түүгээрээ ханан дээрх ялаа батганыг барьж иддэг амьтан, бүхэл биеийг хатааж эмэнд хэрэглэнэ
хана хадах — сараалж хадах
хана сур — нэгэн зүйл өрсөн хасааны нэр
хана харвах — өрөг харвах
гэдэсний хана — гэдэсний дотор тал
Хэлц үг
ханын нүдээр харах — хайхрамжгүй байх, тоохгүй байх гэсэн санаа
хана үдмээр — маш туранхай, туйлын эцэнхий
хаалгаар багтахгүй байх — их зан гарган айлчилж ирэхээ болих
хана мөргүүлэх — залилах, хууран мэхлэх
хананд харваад оготно онох — санаандгүй аз завшаан тохиолдох
хананд шахах — гарах газаргүй болгох, аргагүй байдалд оруулах
ханан гэр холдож, хадан гэр ойртох — өтлөх, үхэх дөхөх
Эцэг нь насан турхруу болж, өвчин хуучинд дийлдэж бие доройтсон нэгэн хавар –Ханан гэр минь холдох шиг байна, хадан гэртээ ойртъё гэж эхнэр хүүхдэдээ хэлээд Шар хоолой руу гэрээ нүүлгэж байсан нь Батсайханы дотор бүдэг бадаг үлджээ (Ч.Чимид, Хавар намар).
ханын нүдээр шургаад хаалгаар багтахгүй бүдүүрэх — эд хөрөнгө идэж завшиж баяжих
Ажилд орохдоо ямар чих зөлөнтэй хүү байлаа даа. Одоо томроод, ханын нүдээр шургаад, хаалгаар багтахгүй бүдүүрлээ гэдэг шүү юм болжээ.
ханын толгойн нараар босох — бага үд болтол унтах
Цоож
ханын толгой харах — сөлийх, зөрүүдлэх
Ханын толгой харсан өлгөр хар юмнаас өөр хэрэггүй юм алга гэж Янжмаа авгай байнга ад үзнэ.
Зүйр цэцэн үг
Ханын нүдээр шургаад хаалгаар багтахгүй бүдүүрэх
Ханан гэр холдож
Хадан гэр ойртох
Ханан гэрээсээ холдож
Хадан гэртээ очих
Ханын ёроолд төрж
Хадны ёроолд үхэх
Хоршоо үг
хана туурга — байшин барилгын хажуу тал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.