хэрээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг холбож уях оосор
- 1.Эхнэр хүний магнай дээгүүр унжуулах гоёл;
- 2.хуучир. Албан тушаалтан, цэргийн ноёд, элчин нарт олгож байсан алт, мөнгөн пайз.
- 1.Энд тэнд явж тоглох театр циркийн бүлэг жүжигчид
- 1.амьтанНэгэн зүйл махчин шувуу, урт нь жаран дөрвөөс жаран зургаан сантиметр, хүйтэн сэрүүн газар түгээмэл байдаг, ямагт хоёроороо явна, хавар эрт модны оройд өндөглөнө
Англи утга
- нэр үгcrow
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэрээ |
|---|---|
| Харьяалахын тийн | хэрээнийW |
| Заахын тийн | хэрээгW |
| Өгөх орших тийн | хэрээндW |
| Гарахын тийн | хэрээнээсW |
| Үйлдэхийн тийн | хэрээгээрW |
| Хамтрахын тийн | хэрээтэйW |
| Чиглэхийн тийн | хэрээ рүү |
| Олон тоо | хэрээнүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морины хэрээ сур — хоёр морийг хооронд нь уяж холбосон сур
дуучны хэрээ — энд тэнд очиж дуулдаг явуулын бүлэг дуучид
хэрээний нүд — урга. - иш бүдүүн, хайрслаг навчтай, цайвар ногоон цэцэгтэй, улаан хүрэн жимстэй, хээр ургадаг, олон наст ургамал
Хэлц үг
баярласан хэрээ бархирах — аливаа юманд хэт хөөрч онгирох
амташсан хэрээ арван гурав эргэх — нэгэн удаа олсон ашигтаа амтшин олон дахин ашиг олох гэж хичээх
Бяраа мэдэж яв
Хэрээ мэдэж хий
Галуу ганц дуугарвал ган арилгадаг
Хэрээ хэд дуугарвал боохой ирдэг
Галуу ганц дуугарвал он ирдэг
Хэрээ хэд бархиравч он ирдэггүй
Галуу дуугарвал зун ирдэг
Хэрээ дуугарвал зуд ирдэг
Галуу дуурайж
Хэрээ хөлөө хөлдөөх
Оготно мэт хэдэр
Хэрээ мэт хэрүүлч
Усан доторх галууг
Хэрээ юунд хэрэглэх вэ
Ухаант мэргэдийн гайхамшгийг
Ухаан муут юунд хэрэглэх вэ
Хүн хэлэхдээ адилгүй
Хэрээ хоосон хашгирдаггүй
Хэвлээ мэдэж ид
Хэрээ мэдэж хэл
Хэдгэнэ хатгаад цус гарахгүй
Хэрээ тоншоод мах олохгүй
Хэн нь хэнээ муу гэх вэ
Хэрээ хэнээ хар гэх вэ
Хэн хэргийн идэш
Хэрээ шаазгай тоншуур
Хэрээ шаазгайн гудаш
Хэнгэрэг болсон гэдэстэй
Хэрээ болсон толгойтой
Хэнгэрэг бүрэх арьстай
Хэрэг мянган жил болсон ч хэвээрээ
Хэрээ мянган жил болсон ч хараараа
Хэрэг удавч ялзрахгүй
Хэрээ өтлөвч бууралтахгүй
Хэрээ адил хэрүүлч
Үнэг адил хулжин
Хэрээ галууг дуурайвал
Хөлөө хөлдөөдөг
- … болон өөр 30
Зүйр цэцэн үг
Галууг дууриаж
Хэрээ усанд унаж үхэх
Хэрээ тонших зовлогогүй
Хэншүү гарах нүнжиггүй
Хэрээ нийхээ харыг гайхав гэх шиг
Хоршоо үг
хэрээ сүлжээ — хэрэн сүлжсэн юм
Үгийн гарал
From Proto-Mongolic *keriye, compare Buryat хирээ (xiree).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.