хүргэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Очих газарт дагуулж аваачиж өгөх
- 2.Хүрэлцэх
- 3.Илгээх, явуулах, өгөх
- 4.Хугацааг нь тулгах; санасанд нь хүргэх/туйлд нь хүргэх (эцэст нь тулгах, зорьсондоо хүрэх), үд хүргэх (үд болтол), эцэст нь хүргэх (туйлд нь тулгах
- 5.Мэдэгдэх, дуулгах
- 6.Баяр талархал илэрхийлэх
- 7.Учруулах
- 8.Өрнүүлэх
- 9.Хүний эгдүү, уур ун-дууг хөдөлгөх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хүргэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хүргэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хүргэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хүргэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хүргэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хүргэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хүргэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хүргэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хүргээд |
| Болзох нөхцөл (-вал) | хүргэвэл |
| Хүсэх (-маар) | хүргэмээр |
| Захирах (-аарай) | хүргээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хүргэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрт нь хүргэх — гэрт нь аваачиж өгөх
мах хүргэх — мах аваачиж өгөх
гар хүргэх — алив юмыг гараар хүрэлцэх, барих
ам хүргэх — амсах төдий болох
уруул хүргэх — а.үнсэх, таалах төдий байх; б.дөнгөж амсах төдий
бичиг хүргэх — бичиг хүргэж өгөх
бэлэг хүргэх — бэлэг гардуулах
ес хүргэх — хуучир. - ихэс дээдэст, есөн цагааны бэлэг өргөн барих
зар хүргэх — зар дуулгах
мэдээ хүргэх — бусдад мэдээ дуулгах
төрхөмд нь хүргэх — бэрийг төрсөн гэрт нь буцаах
хов хүргэх — хүмүүсийн хооронд хов зөөх
хүн хүргэж өгөх — хүнийг очих гэсэн газарт нь аваачиж өгөх
юм хүргэж өгөх — хүнд юм аваачиж өгөх
мэнд хүргэх — мэнд амрыг эрэх
сонорт хүргэх — тухайн хүнд дуулгах, мэдэгдэх
хэл хүргэх — хэл чимээ, сураг ажиг дуулгах
баяр хүргэх — талархал дэвшүүлэх
баярын мэнд хүргэх — баярын мэнд дэвшүүлэх
гашуудал хүргэх — эмгэнэл илэрхийлэх
гэм хүргэх — хор болох
тус хүргэх — дэмжлэг болох
инээд хүргэх — хүнийг хөхүүлэн баясуулах)
зэвүү хүргэх — бусдын эгдүү хөдөлгөх
нойр хүргэх — биеийг алжаалгах
уур хүргэх — хүнийг унтууцуулах
хүний дургүй хүргэх — хүнийг эгдүүцүүлэх
Хэлц үг
хор хүргэх — гай тарих
хошуу хүргэх — хов зөөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.