хүрд
Тайлбар
- 1.Дугуйны тэнхлэгт тохируулж хийсэн өнхрөх дугуй хэлбэртэй зүйл,түүнтэй адил төстэй дугуй юм
- 2.шашинШашны ёсны буян санаж эргүүлдэг, тэнхлэгт ороосон ном
- 3.шилжсэн утгаТүүхийн цаг хугацаа
- 1.амьт. Өвөл ичиж, хонь малыг идэж зутраадаг, өтөг бууцанд орших нэг зүйл хорхой;
- 2.амьт
Англи утга
- нэр үгwheel
Нийлмэл үг
оньст хүрд — хөдөлгүүрт дугуй
салхин хүрд — салхины хүчээр ажиллах хүрд
тоононы хүрд — тоононы дугуй хэлбэртэй зүйл
тэрэгний хүрд — тэрэгний дугуй
хүрдтэй худаг — сэнстэй худаг
хүрдний хүйс — дугуйны гол
хүрдэн эргэлт — сонгодог бүжгийн эргэх эргэлт
хүрд эргүүлэх — тэнхлэг эргүүлэн бясалгал үйлдэх
хүрдний бариул — хүрдний сэнж
түүхийн хүрд — түүхэнд тэмдэглэгдсэн өнгөрсөн цаг хугацаа
Хэлц үг
салхин хүрд мэт — маш хурдан
Хүнд өгөхөөр
Хүрд бул
Хүрд нь тохирсон тэрэг
Хом нь тохирсон тэмээ
Хүрд тэнхлэгтэй нь дээр
Хүн сурталтай нь дээр
Зүйр цэцэн үг
Хүрд нь тохирсон тэрэг
Хом нь тохирсон тэмээ
Үгийн гарал
Akin to Daur kurde.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.