шүүс
Тайлбар
- 1.Шим
- 2.хүндэтгэлХурим найр, дайллага цайллага, тахилга тавилгад хэрэглэх хонины болгосон бүхэл мах
- 3.Хоолонд шим шүлт оруулах зүйл
- 1.Мод ургамал болон зарим идээний зүйлээс гарах шингэн
- 2.Яр шархнаас гарах шингэн ус, цус
- 3.Дарж даршуулсан зүйлийн шингэн хувь.
Англи утга
- нэр үгjuice; sauce, gravy; sap; pus, blood (from a wound, ulcer); dressed sheep carcass served on special occasions (weddings, ...)
Нийлмэл үг
шим шүүс сайтай — шим тэжээл сайтай
шүүс барих — зочдод, бүхэл махан идээний зүйл өгөх
шүүс нийлүүлэх — хуучир. - а.хамжлага ардаас феодалуудад малаар өгөх татвар; б.албан хэргээр өртөөлөн явагсдад, махан хоол нийлүүлэх
шүүс тавих — бүхэл хонины махаар дайлах
хуурай шүүс — хуучир. - албаны хүний хоол хүнсийг мөнгөөр төлөх
шүүс ихтэй — хоолны шүлт их
жимсний шүүс — жимснээс гарах шингэн
чацарганы шүүс — чацарганаас гарах шингэн
шархнаас шүүс гарах — шархнаас шингэн ус, цус гарах
Хэлц үг
хөлс шүүсийг нь шахах — а.мөлжиж дарлах, шулах; б.зодох, занчих; в.хүнийг цаг наргүй ажиллуулж, тамир тэнхээг нь барах
шүүсийг нь сорох — хүний хөдөлмөрийг мөлжих
Шүүсийг нь сорж ажиллуулсан хэрнээ цалин хөлсөн дээрээ унжина гэж огтоос санасангүй.
шүүсийг нь шахах — а.зодох, жанчих
Долгоржав
Хоршоо үг
шим шүүс — шим тэжээл
идээ шүүс — унд цай, бүхэл мах тэргүүтэн зоог
мах шүүс — махан зоог
Үгийн гарал
From Middle Mongol ᠰᠢᠭᠦᠰᠦ (sigüsü, “food, provisions”), from Proto-Mongolic *sixüsün. Compare East Yugur shiisin (“urine”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.