сугалах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн зүйлийг юман дотроос татаж гаргах
- 2.Олон юман дотроос оноож нэгийг авах
- 1.Гутал, бөгж зэргийг тайлах, мултлах
- 1.Шаардан шахаж асуух
- 1.Дээл, хувцасны сугыг битүүлэн оёх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сугалах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сугална |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сугаллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | сугалав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сугалжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сугалсан |
| Хэвшсэн нэр (-даг) | сугалдаг |
| Холбох нөхцөл (-ж) | сугалж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сугалаад |
| Болзох нөхцөл (-вал) | сугалбал |
| Хүсэх (-маар) | сугалмаар |
| Захирах (-аарай) | сугалаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | сугалахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хутгаа сугалах — хутгаа хуйнаас нь гаргах
шавга сугалах — сугалаа сугалах, азаа үзэх
сугалаа сугалах — хонжворт тасалбар оноож нэгийг авч азаа үзэх
гутлаа сугалах — гутлаа тайлах
бөгжөө сугалах — бөгжөө мултлах
бөглөө сугалах — бөглөө мултлах
хэл ам сугалах — шаардан шахаж асуух, зогсоо зайгүй асууж шалгаах
Хэлц үг
хосыг нь сугалах — ихэд зодож гэсгээн шийтгэх
↑зүрхийг нь сугалах
↑ өөхийг нь сугалах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.