тоглох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн зугаагаа гаргаж наадах
- 2.Мал, амьтны цовхорч тонгочин зугаагаа гаргах
- 3.Жүжиг, кино зэрэг урлагийн үзүүлбэрт оролцон жүжиглэх
- 4.Хөгжмийн зэмсгээр хөгжимдөх
- 5.шилжсэн утгаДоог, даажин хийх, хуурах
- 6.шилжсэн утгаҮрэн таран хийх, сүйтгэх, бусниулах
- 1.хүлээн зөвшөөрөгдсөн дарааллын дагуу ямар нэг зүйлийг хийх үйл ажиллагаа
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto play, act, joke
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тоглох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тоглоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тоглолоо |
| Өнгөрсөн цаг (-в) | тоглов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тогложээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тоглосон |
| Хэвшсэн нэр (-даг) | тоглодог |
| Холбох нөхцөл (-ж) | тоглож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тоглоод |
| Болзох нөхцөл (-вал) | тогловол |
| Хүсэх (-маар) | тогломоор |
| Захирах (-аарай) | тоглоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | тоглохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бөмбөг тоглох — бөмбөгөөр зугаацах, бөмбөгөөр наадах
даалуу тоглох — даалуугаар наадах
нуугдаж тоглох — бие биеэсээ нуугдаж наадах
хүүхэд тоглох — хүүхэд ямар нэг тоглоомоор өөрийгөө зугаацуулах
шатар тоглох — шатар тавих, шатар өрөх
мөрийтэй тоглох — мөрий тавьж наадах
хурга ишиг тоглох — хурга, ишиг тонгочин, нааш цааш үсрэн өөрийгөө зугаацуулах
гол дүрд тоглох — урлагийн ямар нэг үзүүлбэрийн гол дүрд жүжиглэх
жүжиг тоглох — жүжиг найруулан тавих
кинонд тоглох — киноны ямар нэг дүрд жүжиглэх
морин хуур тоглох — морин хуураар хөгжимдөх
төгөлдөр хуур тоглох — төгөлдөр хуур дарах
тоглож хэлэх — үнэнээсээ сэтгэлээсээ бус тоглоом болгон хэлэх
эд хөрөнгөөрөө тоглох — хурааж хуримтлуулсан хөрөнгө зөөрөө үрэн таран хийх
Зүйр цэцэн үг
Тоглож байгаад уйлах
Тонгойж байгаад унгах
Тоглоод тоглоомоо даахгүй
Тонгойгоод толгойгоо даахгүй
Хоршоо үг
тоглох наадах — янз бүрийн тоглоомоор зугаацах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.