харгис
Тайлбар
- 1.Хэрцгий, балмад, догшин, ширүүн авир зантай
- 2.Хүнлэг бус, хэрцгий
Ойролцоо үг
Нийлмэл үг
харгис зан — хүн, амьтныг хайрлах, энэрэх сэтгэл байхгүй хатуу ширүүн зан
харгис арга хэмжээ — хүнлэг бус арга хэмжээ
харгис үзэл — хэрцгий, шударга бус, хүнлэг бус үзэл бодол
харгис хүчин — харгис үзлийг дэвэргэсэн, түүнийг баримталсан бүлэг хүмүүс
харгис явуулга — хүнлэг бус, хэрцгий, шударга бус мөн хууль бус явуулга
Хэлц үг
Амраг нөхрөөс холдуулдаг
Амарлингуй сэтгэл төрүүлдэг
Ханилсан нөхрөөс хагацуулдаг
Харгис дээрэнгүй сэтгэл төрүүлдэг
Хар архи- хор идээ
Харанхуй шөнө замаа хичээ
Харгис дайсанд нууцаа хичээ
Харгис гэгч муу хүний мөс
Шударга гэгч сайн хүний ёс
Харгис ноёны зөөлөн үгээс
Хэдэр зарааны хатуу үс дээр
Харгис ноёныг дагахын оронд
Хаймал эргийн тогосыг дага
Харгис хэмээгч муу эрийн явдал
Шударга хэмээгч чадалтан хүний ёс
Зүйр цэцэн үг
Харгис ноёны үгнээс
Хэдэр зарааны үс дээр
Хоршоо үг
харгис догшин — хэрцгий, хайрлах энэрэх сэтгэлгүй
харгис хатуу — зан авар хэрцгий, түрэмгий
харгис ширүүн — зан авир догшин
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.