хөөцөлдөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харилцан хөөх, хүн, амьтан ар араасаа нэхэн явах, гүйх
- 2.Ямар нэг юм бүтээхээр зүтгэх, чармайх
- 3.шилжсэн утгаХэрэггүй зүйлийг чухалчлан, түүний араас дэмий улайрах
- 4.шилжсэн утгаГөрөөс ороо нь орж нийлэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хөөцөлдөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хөөцөлдөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хөөцөлдлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | хөөцөлдөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хөөцөлджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хөөцөлдсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | хөөцөлддөг |
| Холбох нөхцөл (-ж) | хөөцөлдөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хөөцөлдөөд |
| Болзох нөхцөл (-вал) | хөөцөлдвөл |
| Хүсэх (-маар) | хөөцөлдмөөр |
| Захирах (-аарай) | хөөцөлдөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хөөцөлдөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөөцөлдөн тоглох — өөр хоорондоо бие биеэ хөөж тоглох
гэрчилгээ хөөцөлдөх — гэрчилгээ олох гэж явах
хойноос нь хөөцөлдөх — араас нь эрж сурж явах
алдар нэр хөөцөлдөх — алдар нэр олохоор улайран явах
хов жив хөөцөлдөх — дэл сул дэмий ярианд анхаарал тавьж оролцох
үг үсгийн араас хөөцөлдөх — хүний хэлсэн ярьсан, бичсэн зохиосон зүйлээс өө сэв эрэн хов ярьж явах
гур зүр хөөцөлдөх — гүр зүр ороо нь орон нийлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.