хайх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн амьтны ба юмны мөрийг мөшгөх, эрж сураглах
- 2.Далд буй уурхай болон түүний байр байдал, хэмжээг эрж шинжлэх
- 1.Юмны хажуугаас дагууд нь уртаар зүсч авах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto look for; to seek
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хайх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хайна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хайлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хайв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хайжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хайсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хайдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хайж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хайгаад |
| Болзох нөхцөл (-вал) | хайвал |
| Хүсэх (-маар) | хаймаар |
| Захирах (-аарай) | хайгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хайхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажил хайх — ажил эрэх, ажил сураглах
морь хайх — хулжсан болон алдсан морио эрэх, сураглах
олз хайх — олз эрэх
ус хайх — ус эрэх
хайн шинжих — газрын хэвлийд буй эрдэс баялгийг эрж шинжлэн тогтоох
ууц хайх — ууцны хоёр хажуугаас нимгэн зүсч хүмүүст түгээх
Хэлц үг
боож үхэх бор шидмэс хайх — сандарч мэгдэн учраа олохгүй байх
Байх буянаас
Хайх буян биш
Хайх мөргүй
Харах бараагүй
Хоршоо үг
эрэх хайх — эрж сураглах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.