эрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Багласан боосон олс, сур зэргийг эрчлэн эргүүлж чангаруулах
- 2.Юмыг эрэг шургаар эргэдэн эргүүлж тогтоон бэхлэх.
- 1.Юмыг хайж бэдрэн сурвалжлах
- 2.Хүний амар мэндийг асуун лавлах;
- 1.Эмэгтэйчүүдийн хөх өвдөх, хавдах, эрхэх
- 1.Газрыг өрөмдөж нүхлэх, ухах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto search; to ask about (someone's health); to desire, to want; to ask for
- үйл үгto fasten; to screw in
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | эрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | эрнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | эрлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | эрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | эржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | эрсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | эрдэг |
| Холбох нөхцөл (-ж) | эрж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | эрээд |
| Болзох нөхцөл (-вал) | эрвэл |
| Хүсэх (-маар) | эрмээр |
| Захирах (-аарай) | эрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | эрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чөлөө эрэх — чөлөө хүсэх
тусламж эрэх — тусламж гуйх
хөх эрэх — эмэгтэй хүний хөх өвдөж хавдах
Хэлц үг
өвсөн дотроос зүү эрэх — хэцүү бөгөөд бүтэшгүй зүйл
Эрэх үед элээний сүүл мянган лан
Хэрэглэх үед хэрээний нүд түмэн лан
Зүйр цэцэн үг
Эрвэл олох хэрэгтэй
Эхэлбэл дуусгах хэрэгтэй
Хоршоо үг
эрэх боох — юмыг хүлж баглах, уяаг нь мушгин чанаруулах
эрэх сурах — сураг ажиг олохоор хөөцөлдөх
эрэх хайх — юмыг олохоор бэдэрч сурвалжлах
эрэх малтах — газрыг нүхлэх маягаар ухаж төнхөх
Үгийн гарал
From Proto-Mongolic *eri-, compare Dongxiang eri. Possibly conflated with a different root *ere- but it cannot be excluded that this is merely a variant of the same root.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.