тэмүүлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уяатай, хориотой амьтан сулрахаар зүтгэх;
- 2.Морь малын жигд хурдлан давхих;
- 3.шилж. Ямар нэг зүйл, үйл явдалд хүсэн дурлаж, тогтож ядан зүтгэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тэмүүлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тэмүүлнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тэмүүллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | тэмүүлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тэмүүлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тэмүүлсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | тэмүүлдэг |
| Холбох нөхцөл (-ж) | тэмүүлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тэмүүлээд |
| Болзох нөхцөл (-вал) | тэмүүлбэл |
| Хүсэх (-маар) | тэмүүлмээр |
| Захирах (-аарай) | тэмүүлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | тэмүүлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
багш болох гэж тэмүүлэх — багш болохыг эрмэлзэх
сургуульд орох гэж тэмүүлэх — сургуульд орох гэж туйлаас хүсэх
хөдөө тийш тэмүүлэх — хөдөө тийш явахыг ихэд хүсэх
цэрэгт явах гэж тэмүүлэх — цэрэгт явахыг ихэд хүсэх
урагш тэмүүлэх — а.биеэ урагш болгохоор зүтгэх; б.шилж. ажил хэрэгтээ амжилт олохыг, ахиж дэвжихийг эрмэлзэх
тэмүүлэн давхих — адуу мал урагш зүтгэн давхих
Хоршоо үг
хүсэх тэмүүлэх — ямар нэг зүйлд дурлан автах, хийж бүтээхийг эрмэлзэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.